Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн жил тутмын 39 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт өчигдөр Эр-Рияд хотноо эхэллээ. Энэ удаагийн уулзалт нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Египет харин нөгөө талаас Катарын хооронд дипломат харилцаа муудсанаас хойш 2 дахь удаагийн уулзалт болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байна. Мөн энэ удаагийн уулзалтаар Катар улс ямар түвшинд оролцох нь олон улсад маш их анхаарал татаж байна.
Хэдийгээр Саудын Араб болон Катар хооронд дипломат харилцааг тасарсан ч, Саудын ван Катарын эмир шейх Тамим бен Хамад аль Тани-д уулзалтад хүрэлцэн ирэх тухай урилга илгээсэн. Катар улс урилгыг хүлээн авах тохиолдолд Катарын удирдагч 2017 оноос хойш анх удаа өөрийнх нь орныг ямар нэг хэлбэрээр хааж боож байгаа орнуудын удирдагчидтай нүүр тулан уулзах юм. Энэ бүгдээс Персийн булангийн хямрал тийм ч амар шийдэгдэхгүй нь харагдаж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэ удаагийн уулзалтад оролцогчид улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн салбар дахь хамтарсан үйл ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа ялангуяа удирдагчид Сири, Йемен, Ливийн байдал, Палестины асуудал Ираны зүгээс ирж болох аюул занал гэсэн асуудлыг эн тэргүүнд хэлэлцэх нь.
Бүс нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар, Эр-Риядын уулзалтаар Ойрх дорнодын стратегийн эвсэл буюу арабын НАТО-г байгуулах асуудлыг хэлэлцэх нь гэж харж байна. 2017 оны 6-р сарын 5-ны өдөр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмирт улс, Бахрейн, Египет гэсэн 4 орон Катартай дипломат харилцаагаа тасалж, Доха-г терроризмыг дэмжсэн, өөрийнх нь орны дотоод хэрэгт оролцсон хэрэгт буруутгаж Катарын эсрэг эдийн засгийн хориг тавьсан.
| Персийн булангийн Арабын орнуудын дээд хэмжээний уулзалт эхэллээ | ||
| Үзсэн: 1011 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.