Шууд Chart

“Брексит”-ын тохиролцоог дэмжих эсэх асуудлаар парламентын санал хураалт маргааш болно

2018-12-10 16:11:43

Их Британийн парламент Брекситийн гэрээний төслийг дэмжих эсэх асуудлаар хэлэлцэж эхэлсэн. Харин Брекситийн гэрээний төслийг дэмжих эсэр асуудлаар санал хураалт энэ сарын 11-нд буюу маргааш Британийн парламентын доод танхимд болно. Энэ санал хураалтын өмнө буюу Брекситийн тохиролцоог эсэргүүцсэн хэдэн мянган хүний жагсаал нийслэл Лондон хотноо боллоо.

Жагсаалыг удирдан зохион байгуулсан гол удирдагчид нь исламын эсрэг дайсагнасан үзэл бодлоороо алдартай барууны идэвхтнүүд байлаа. Жагсагчдын Брекситийн хэлэлцээрийг эсэргүүцэж байгаа гол шалтгаан нь Их Британи, Европын холбооноос гарахдаа ямар ч гэрээ нөхцөлгүйгээр гарах ёстой гэсэн байр суурьтай байна. Их Британи улс ирэх 2019 оны 3-р сарын 29-нд Европын холбооноос гарна гэхдээ 2020 он хүртэл үргэлжлэх шилжилтийн үеийн хугацаанд европын холбооны дотоод нэгдмэл зах зээл болон гаалийн холбооны оролцогч хэвээр үлдэнэ. Жагсагчид мөн Брекситийн энэ тохиролцоог ч эсэргүүцсэн утга агуулга бүхий уриа лоозонг барьж жагссан байлаа.

Үүнээс гадна “Брексит”-ын дараа европын холбоо болон Их Британийн иргэдийн эрхийг, болон санхүүгийн маргааныг, европын холбооны гишүүн бүгд найрамдах Ирланд улс болон Их Британийн нэг хэсэг болох Умард Ирланд хоорондын хилийн асуудлыг зохицуулахаар гэрээнд зааж өгсөн. Гэхдээ  Их Британийн  парламентын нийтийн танхим  Брюссельтэй байгуулах гэрээний төслийг хэрвээ дэмжихгүй бол  тодорхойгүй нөхцөл байдал үүсэхээр байгааг ажиглагчид хэлж байна. Өнгөрсөн сард, Европын холбооны гишүүн 27 орны төр засгийн тэргүүн нар, Их Британи улс европын холбооноос гарах тухай 585 хуудас бүхий тохиролцоог дэмжсэн. Үүнээс гадна энэ уулзалтаар “брексит”-ын дараах европын холбоо болон Лондон хоорондын харилцааг зохицуулах улс төрийн тунхагт гарын үсэг зурсан юм.

Одоо энэ гэрээг Их Британийн төлөөлөгчдийн танхим болон евро парламент хэлэлцэж батламжлах ёстой ч Британийн улс төрчид, гэрээний эсрэг хандлага ажиглагдаж байгаа тухай ажиглагчид ярьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Брексит”-ын тохиролцоог дэмжих эсэх асуудлаар парламентын санал хураалт маргааш болно  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй