Дэлхийн олон улсад технологийн салбарт робот-андройд бүтээх төсөл, хүн дүрст роботыг хүнтэй адилхан болгох туршилтууд хийгдсээр байна. Эдгээрийн дунд Японы “Affetto” компани судалгаа туршилт хийж явуулдгаараа алдартай. Сүүлд хүний нүүр амны бүхий л төрлийн хувирлыг гаргах боломжтой роботыг бүтээн танилцуулсан байна.
Японы Осакагын их сургуулийн судалгааны баг хамт олон энэ роботын хөгжүүлэлтийн ажил дээр ажилласан. Хамгийн анхны хувилбарын “Инээмсэглэдэг робот царай” бүхий бүтээлээ 2011 онд танилцуулж байсан. Харин саяхан тус роботынхоо хоёр дахь хувилбарыг бүтээн олон нийтэд үзүүлсэн байна. Япон улс сэтгэл зүйн аймшгийн киноны салбартаа тэргүүлдэг. Тодруулбал, хий үзэгдэлтэй айдас төрүүлэм киног түлхүү бүтээдэг. Харин энэ роботоо үүнтэй холбогдуулан ерөнхий нүүр царай, хэлбэрийг нь санаа авч бүтээсэн байна.

Affetto роботын хувьд нүд нь хаашаа л бол хаашаа эргэлддэг, яг л жинхэнэ мэт харагддаг. Мөн өөр өөр төрлийн хөгжилтэй, ууртай дүрслэлийг гаргадаг. Роботын нүүр хэсэгт 116 цэг бүхий гадна талын арьсыг татагч хэсгүүдтэй. Эдгээр 116 цэг дээрх татагч хэсгүүд ар талдаа олон тооны хөдөлгөгч моторт холбогдож өгсөн. Энэ бүгдийн ачаар яг л хүн шиг царай гаргаж чадна.
Уруулаа хөдөлгөх, шүдээ гарган инээмсэглэх, нүдээрээ ирмэх гэх мэт үйлдлүүдийг хийнэ. Энэ мэтчилэн бусад үйл хөдөлгөөн, нүүрний хэлийг илэрхийлэн гаргадаг. Судалгаа туршилт хараахан дуусаагүй буюу хөгжүүлэх ажил үргэлжилсээр байгаа юм байна.

| Нүүр амны хувирал гаргах боломжтой робот | ||
| Үзсэн: 1511 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.