Шууд Chart

Парист болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулагдсан хүний тоо 2000-д хүрчээ

2018-12-11 11:31:45

Францын нийслэл Парис хотод, өнгөрсөн Бямба гаригт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулагдсан хүний тоо өсч бараг 2000-д хүрсэн байна. Өчигдөр Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын мэдээлснээр эсэргүүцлийн ажиллагааны үеэр саатуулагдсан хүний тоо улс орон даяар 1550-д хүрсэн тухай мэдээлж анх мэдээлж байсан юм. Энэ нь Парис хотын түүхэнд жагсаал цуглааны үеэр хамгийн олон хүн баривчилж саатуулсан үймээн самуун дэгдсэн жагсаал боллоо гэж дотоод хэргийн сайд нь мэдэгдэж  байна.

Парис хотноо үнийн өсөлт болон татвар нэмсний эсрэг “шар хантаазтанууд”-ын жагсаал 4 дэх удаагаа боллоо. Энэ удаагийн жагсаалд жагсаалыг тайван явуулах мөн ард иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж улс орон даяар нийт 89 мянган цагдаа болон хамгаалах хүчин ажилласан байна. Үүнээс зөвхөн нийслэл Парис хотод гэхэд 8 мянга гаруй цагдаагийн бие бүрэлдэхүүн хуягт машинтай ажилласан юм.

Тус улсын бензин шатахууны үнийг нэмсэнд эсэргүүцэж шар хантаазтан хэмээх хөдөлгөөн өрнүүлж эсэргүүцлийн жагсаал хийсэн нь сүүлдээ  нийслэл хотод эмх замбараагүй байдал үүсгэж хүч хэрэглэх хүртэл арга хэмжээг цагдаа нар авсан юм. Үүний уршгаар 130 гаруй хүн гэмтэж бэртсэн. Францын ерөнхий сайд, ирэх 2019 оны 1-р сараас эхлэн, шатахууны татварыг нэмэх хугацааг 6 сараар сунгаж байгааг зарласны дараа ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх 2019  оны туршид  шатахууны  татварыг нэмэхгүй гэж жагсагчдад буулт хийсэн нь үр дүнгээ үзүүлж чадсангүй өмнөх жагсаалуудаас ч том хэмжээний жагсаал цагдаа иргэдийн хооронд бага хэмжээний мөргөлдөөн гарлаа гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Экологийн гэж тодорхойлоод байгаа энэ татварын уршгаар бензиний үнэ 15 хувь дизель түлшний үнэ энэ он гарсаар 23 хүртэл хувь нэмэгдсэнд тус улсын ард иргэд бухимдалтай хандаж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парист болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр саатуулагдсан хүний тоо 2000-д хүрчээ  
Үзсэн: 1027 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй