Шууд Chart

Нисдэг дроны тусламжтайгаар өндөр барилгын гадна цонхыг угаах туршилт хийжээ

2018-12-11 11:40:01

Нисдэг дроныг ашиглах зориулалтын аргууд улам боловсронгуй болсоор байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Латви улсад тэнгэр баганадсан өндөр барилгын гадна цонхыг ус шүршдэг төхөөрөмжөөр тоноглогдсон нисдэг дроноор угаах туршилтыг хийсэн байна. Туршилтын үр дүнд энэ технологийг тус салбарт нэвтрүүлснээр ажлын үр дүнд нь энгийн хүн угаахаас даруй 20 дахин хурдан хугацаанд угааж дуусгаж чадсан нь батлагдсан байна.

Нисдэг дроноор өндөр барилгын гадна талын шилэн фасадыг угаах санааг Латвийн “Aerones” нэртэй стартап гарган хэрэгжүүлжээ. Үүнийг тэд ирээдүйд өндөр барилгын цонх угаадаг хүмүүсийн ажлыг орлох болно гэж онцолж байна. Цонх, шилний мэргэжлийн угаагч нараас илүү хурдан хугацаанд угааж, цэвэрлэж чадаж байгаа энэ технологи цаашид хүссэн хүсээгүй салбарт орж ирэх нь тодорхой болж байгаа нь үүгээр харагдаж байна. Энэ нисдэг дроны хувьд ажлын тогтсон цагийн хувиар гээд байх сүйдтэй зүйл хэрэггүй. Хоногийн 24 цагийн үед хэзээ ч ашиглаж болно. Мэдээж цонх бохир болсон үед ашиглана. Ингэхдээ өдөр шөнө хамаарахгүй, мөн салхи салхилж байхаас үл хамааран ашиглаж болно.

Энэ бол мэргэжлийн угаагч нарт үүсэж болох гэнэтийн эрсдэл, ослоос хамгаалах шилдэг арга юм. Бага зэргийн даралттай усаар шүршдэг тул хүчтэй байх хэрэгтэй. Тийм учраас энэ дронд 12 сэнс бүхий моторыг суурилуулсан. Үүний тусламжтайгаар тус дрон агаарт дээш 350 метр хүртэлх өндөрт хөөрөх боломжтой. Цонх, шил угаагч зориулалтын нисдэг төхөөрөмж 55 кг жинтэй, 3 метрийн өргөнтэй юм байна. Ажиллуулж, ашиглахын тулд алсаас удирдан жолоодох шаардлагатай. Энэ зарчмаар ажилладаг дроныг гал унтраах зориулалтаар нь хэд хэдэн төрлөөр нь зохион бүтээн туршиж, дэлхий дахинд танилцуулж байгаа жишээнүүд маш олон бий.

Тэгэхлээр нисдэг дроноос үндэслэн маш олон шинэ зориулалтын тоног төхөөрөмж үүсэх нь гарцаагүй ойлголт болж байгаа юм хэмээн онцолмоор байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нисдэг дроны тусламжтайгаар өндөр барилгын гадна цонхыг угаах туршилт хийжээ  
Үзсэн: 1362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй