Ирээдүйн зорчигч тээврийн салбар бидний төсөөлдөг тэр хэмжээнд хүрэх боломжтой цаг руу ойртсоор байна. Газраар, усаар, агаараар тэр бүү хэл сансарт хүртэл зорчигч тээврийн зориулалтын олон гайхалтай концепцууд эхнээсээ туршигдаад эхэлж байна. Тэгвэл ирэх жил гэхэд “Boom” нэртэй стартап зорчигч тээврийн зориулалтын өндөр хурдны “XB-1” нэртэй нисэх онгоцоо туршихаар болсноо мэдээлсэн байна.
Ирэх жил зуны улирлын туршилтаа хийхээ төлөвлөж байна. Туршилт загвар болох “XB-1 Baby Boom” нисэх онгоцоо Японы Токио хотоос АНУ-ын Сан-Франциско хот хүртэл 11 цаг нисэж хүрэх газрыг ердөө 5,5 цагийн дотор нисэж хүрэх чадалтай байх болно гэж мэдэгдээд байгаа юм. Энэхүү маш өндөр хурдны нисэх онгоц бүтээх төслийн ажилд нийтдээ 1 тэрбум ам.долларын хөрөнгө зарцуулсан байна. XB-1 нисэх онгоцны гаднах хэлбэр загвар сөнөөгч онгоцыг санагдуулам хийцтэй болсон. Өөртөө нийт 3 ширхэг хүчирхэг тийрэлтэт хөдөлгүүрийг суурилуулсан.
Зорчигч тээврийн зориулалтын энэ онгоцны нийт урт нь 18 метр гэжээ. Агаарт нисэхдээ газраас дээш 18 мянга хүртэлх км-т хөөрч, 748 метр сек хүртэл дээд хурдаа авах чадалтай хэмээн онцолсон. Компанийн удирдлагуудын мэдээлснээр, 55 зорчигчийн суудалтай өндөр хурдны лайнераа 3-аас багагүй жилийн дотор зах зээлд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа гэжээ.


| Ирэх онд зорчигч тээврийн өндөр хурдны "XB-1” нисэх онгоцоо туршина | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.