Шууд Chart

Франц улсад “Эдийн засгийн болон нийгмийн онц байдал” зарлалаа

2018-12-12 11:45:55

Францын  Ерөнхийлөгч Эммануэль Макрон улс орон даяар   эдийн засгийн болон нийгмийн  онц байдал  зарлалаа.  Тэрээр  шатахуун бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэгч  шар  хантаазтангуудын  жагсаал  цуглааны  хариуд  тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болсноо олон нийтэд  хандаж   телевизээр  мэдэгдэл хийхдээ  ийнхүү зарласан юм. 

Эммануэль Макрон:

Юуны түрүүнд  улс орон даяар  эдийн засгийн болон нийгмийн  онц байдал зарлахыг хүсч байна.  энэ  онц байдлын хариуд  хүчтэй  арга хэмжээнүүд авах болно.  нэн даруй татварыг бууруулж,  зардлыг бууруулаад  зогсохгүй, зөв удирдлагаар хангана.

 Би  засгийн газар болон парламентад  ирэх  оноос  иргэд олон нийт   авсан цалин, орлогоороо илүү  сайхан  амьдрах  боломж  олгохын  тулд  шаардлагатай бүхнийг  хийхийг  үүрэг болгож  байна.  Ирэх 2019 оны  эхнээс эхлэн  ажил  олгогчдыг  зардал гаргуулалгүйгээр  цалингийн доод  хэмжээг  сарын 100 еврогоор нэмэгдүүлэх  болно.  Илүү их  ажил  илүү орлого  хэмээх  өмнөх  ерөнхийлөгчдийн  сайн санаачлагыг  би дэмжиж  байна.  Илүү  цагийн  ажлын   хөлсөнд   татвар ногдуулахгүй  байх  болно.  Бодитойгоор  ийм  боломжууд  олгож  байгаагийн үр  ашгийг нэн даруй  хүртээсэй  гэж  би хүсч байна.  Тиймээс ч  ажил олгогчдод хандаж  боломжтой бол ажилчиддаа  оны эцсийн  шагнал урамшууллыг  олгохыг хүсч байна. энэ  шагнал урамшуулалд ч  татвар  ногдуулахгүй гэжээ. 

Мөн   Ерөнхийлөгч  Макрон  эсэргүүцлийн жагсаалын үеэр   хүчирхийлэл гарсныг  буруушааж  байгаагаа илэрхийлсэн.  Цагдаа  цэргийнхэн,  олон нийтийн  барилга  байгууламж,   дэлгүүр хоршоод руу  халдаж  сүйтгэснийг  уур  хилэн  зөвтгөх  ёсгүй хэмээн хэлээд   жагсагчдад хандаж  тайван байж,   олон нийтийн  дэг журмыг дагаж  мөрдөхийг уриалсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Франц улсад “Эдийн засгийн болон нийгмийн онц байдал” зарлалаа  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй