Шууд Chart

ОХУ Венесуэл улс руу стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа илгээлээ

2018-12-12 11:49:05

ОХУ–ын  стратегийн бөмбөгдөгч онгоцууд  Венесуэлын Макетия  нисэх онгоцны  буудалд  очоод  байна.  Оросын батлан хамгаалах яамнаас  цэргийн  тээврийн хүнд  онгоц АН-124,  алсын нислэгийн  Ил-62 онгоцыг  Венесуэл  руу  илгээснийг мэдэгдсэн юм.

Стратегийн  пуужин тээвэрлэгч  ТУ-160 онгоцууд нь  олон улсын  агаарын орон зайг  ашиглах  дүрэм журмыг хатуу  баримтлан Атлантын далай,  Баренц, Норвеги, Карибын  тэнгис дээгүүр нисч  Венесуэлд  хүрч  очоод  байгааг   мөн  мэдэгдсэн  юм.     Харин   стратегийн пуужин тээвэрлэгчдийг  ийнхүү илгээснийг  Орос Венесуэлын  засгийн газар төрийн мөнгийг  дэмий  үрж  буй хэрэг  гэж АНУ  үзэж байна.  Тодруулбал   АНУ ын  төрийн нарийн бичгийн дарга  Майк  Помпео  олон  нийтийн сүлжээ  болох Твиттер хуудсандаа ийнхүү  бичсэн байлаа.

Оросын ТУ-160 онгоцууд  өмнө нь  буюу  2008 оны  9 р сар болон  2013 оны 10-11 р саруудад  ийм нислэг үйлдэж байсан юм байна. Венесуэлын  батлан хамгаалахын сайд  Владимир Падрино  Лопес  Оросын  агаар сансрын  хүчний онгоцууд  хамтарсан нислэгүүдэд  оролцохыг  мэдээлсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ Венесуэл улс руу стратегийн бөмбөгдөгч онгоцуудаа илгээлээ   
Үзсэн: 2059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-12 15:51
olborch uheh bui humuusiig gerteen bai gez bombogdoh gez orosuud ochiz bui ymuu
Зочин [127.0.0.xxx] 2018-12-12 15:37
orosiin tv-iin medeegeer harsan yneheer baharhmaar baisan 2 ulsiin nisgegch said ni , yalanguya venesueliin eronhiilogch dongoj orost ailchilsanii barag margaash ni iim um hiisen, ….bayrlasan saihan hymyys harah saihan bailaa, busad uls hordoj yheh shahaj bn
Зочин [127.0.0.xxx] 2018-12-12 15:14
orosiin tv-iin medeegeer harsan yneheer baharhmaar baisan 2 ulsiin nisgegch said ni , yalanguya venesueliin eronhiilogch dongoj orost ailchilsanii barag margaash ni iim um hiisen, ….bayrlasan saihan hymyys harah saihan bailaa, busad uls hordoj yheh shahaj bna

Бидэнтэй нэгдээрэй