Шууд Chart

Канадын шүүх “Хуавэй” компанийн захирлыг суллах эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ

2018-12-12 11:54:08

Канадын  Британийн  Колумб мужийн дээд шүүх  Хятадын Хуавэй компанийн  санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньчжоуг  барьцаагаар  суллах эсэх  асуудлыг  өнөөдөр хэлэлцэн шийдвэрлэх  гэж  байна.  Шүүх  өмгөөлөгчдийнх нь зүгээс танилцуулах  нэмэлт баримтуудтай  танилцахаар  болсон  байна.

Сүүлийн    хуралдаан дээр  Мэн Ваньчжоугийн  гэр бүлийн хүний  Канад  дахь статустай  холбоотой асуудлаар  тодорхойгүй зүйл  гарсныг  шүүгч  мэдэгдсэн  байна.  Түүний нөхөр  Лю Сяоцзун  15  сая канад  долларын  барьцаагаар суллавал  батлан даагч  нь  болоход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм байна. Гэвч  тэрээр Ванкувер хотноо  үл хөдлөх хөрөнгүүдтэй  ч  Британийн Колумб  мужийн байнгын  оршин суугч биш болох нь тогтоогдсон  байна. Хуавэй компанийн зүгээс АНУ, Канадын хууль шүүхийн систем Мэн Ваньчжоутой холбоотой асуудлаар шударга шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа дахин илэрхийлсэн  байна.

Энэ  хооронд  Хятад  улс хилийн чанад дахь иргэдийнх нь эрх  зөрчигдөж  байгааг зүгээр  хараад  суухгүй.  Бүх хүчээ  дайчлан гадаад улс орнууд дахь  иргэдийнхээ  эрх,  ашиг сонирхлыг хамгаалах болно  хэмээн  Хятадын гадаад хэргийн сайд Ван И  өнөө өглөө  олон улсын  байдал,  Хятадын гадаад бодлогын асуудлаарх   форум дээр  хэлсэн үгэндээ  онцолсон  байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын шүүх “Хуавэй” компанийн захирлыг суллах эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ   
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй