Шууд Chart

Умард Солонгос АНУ-ын шинэ хоригийг улс төрийн өдөөн хатгалга хэмээн үзэж байна

2018-12-12 11:56:54

АНУ Умард  Солонгосын   өндөр албан  тушаалтан 3  хүний эсрэг  хориг арга хэмжээ  авсныг  Пхеньян  улс төрийн өдөөн хатгалга  гэж үзэж  байна.  Энэ тухай   өнөө өглөө  Умард  Солонгосын  хөдөлмөрийн намын Родонг  Синмун  сонинд  нийтлэгдсэн тайлбарт  тэмдэглэсэн байлаа.   

Энд   Умард  Солонгосын Хөдөлмөрийн намын   төв  хорооны  3 гишүүнийг  АНУ  хар  жагсаалтандаа оруулсан нь   АНУ-ын  Ерөнхийлөгч  Дональд Трамп, Умард Солонгосын  удирдагч Ким Жон Ун нарын  өнгөрсөн  6 рг сарын уулзалтын  уур  амьсгалын  эсрэг  дайсагнасан  ажиллагаа  гэж үзэж байгааг   тэмдэглэсэн байна.  Өчигдөр  АНУ ын сангийн яамнаас  Умард  Солонгосын Хөдөлмөрийн намын  Төв  хорооны  3 гишүүнийг хүний эрхийг  ноцтойгоор зөрчсөн хэмээн буруутган хориг арга хэмжээ авсныг  зарласан  юм. 

Тэдгээрт  Умард  Солонгосын  төрийн зөвлөлийн орлогч  дарга,  Хөдөлмөрийн намын төв хорооны  улс төрийн товчооны   гишүүн ЦойРен Хэ, Ардын  их хурлын  тэргүүлэгчдийн  тэргүүн  Ким Ён Нам,  Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн  Пак  Гван Хо нар  багтсан байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгос АНУ-ын шинэ хоригийг улс төрийн өдөөн хатгалга хэмээн үзэж байна  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй