Шууд Chart

Нобелийн шагналтнууд бэлгийн хүчирхийллийг арилгах хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа

2018-12-12 12:00:38

Нобелийн энх тайвны шагналын   эзэд дэлхий нийтэд хандаж дайн  мөргөлдөөнтэй бүс нутагт  бэлгийн хүчирхийллийг  бүрэн  арилгахад  чиглэгдсэн хүчин  чармайлтаа нэгтгэхийг уриалсан байна. өчигдөр  Норвегийн  нийслэл Осло  хотноо Нобелийн шагналыг гардуулж  өгөх ёслолын ажиллагаан дээр  энх тайвны  шагналыг  хүртсэн  Денис Муквеге, Наде  Мурад нар ийнхүү уриалсан  байна. 

Нобелийн энх тайвны  2018 оны  шагналыг хүртсэн  Муквеге  нь  Конго дахь иргэний  дайны  жилүүдэд   бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд  тусалдаг байсан  эмч  юм.  Харин Надя  Мурад нь  үндэсний цөөнх  эзэдүүдийн  эрхийг хамгаалагч  Иракийн идэвхтэн  юм.  тэрээр Исламын  улс  зэвсэгт бүлэглэлийн дайчдын  бэлгийн  хүчирхийлэлд  өртөж байсан юм. Муквеге  улс орон дахь  мөргөлдөөний эх үүсвэр нь  байгалийн баялаг  байсныг  тэмдэглээд  цахилгаан  хөдөлгүүртэй автомашин,  ухаалаг утас хэрэглэгчдэд хандаж  энэ бүтээгдэхүүнийг   үйлдвэрлэхэд олон хүн амь насаараа төлж байсан  шүү гэдгийг  санаж  явахыг уриалсан юм. Тэрээр хүчирхийллийн  эсрэг  ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй байгаа нь өөрөө энэ  хүчирхийллийг үйлдэгч  болж байна гэсэн  үг  болохыг ч тэмдэглэн хэлсэн юм.  Надя  Мурад  мөн  шударга ёс  бол  энх тайванд хүрэх  цорын ганц  зам  гэдгийг онцолсон юм. Мөн Исламын улс террорист бүлэглэлийнхний гарт одоог хүртэл  3 мянга гаруй  охид эмэгтэйчүүд  байгааг сануулсан  байна. Мөн  өчигдөр  Стокольмийн  филармонид  Нобелийн   2018 оны  анагаах ухаан,  физик, хими,  эдийн засгийн  шагналыг Шведийн хаан  Карл 16-р Густав эздэд  нь гардуулан өгсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нобелийн шагналтнууд бэлгийн хүчирхийллийг арилгах хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа   
Үзсэн: 1212 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй