Францын Страсбург хотын зул сарын баярт зориулсан яармаг худалдаан дээр 29 настай нэг эрэгтэй гал нээсний уршгаар сүүлийн мэдээгээр 4 хүн амв насаа алдаж 10 гаруй хүн гэмтэж шархадсан байна. Ийм эмгэнэлт хэрэг гарсантай холбоотойгоор тус хотын захирагч Ролан Рис гашуудал Страсбург хотод гашуудал зарласан байна.
Зул сарын баярт зориулсан уламжлалт үзэсгэлэн худалдааг түр хаахаар болжээ. Мөн хотын захирагчийн шийдвэрээр театр урлагийн газруудын соёлын арга хэмжээнүүдийг цуцлахаар болсон байна. Страссбург хотод энэ хэргийг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Хотын төв хэсгийг тэр чигт нь бүслэн хаасан байна. Хотын хойд хэсэг дэхь спорт цогцолборт байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авсан байна. А-25 замын 2 чиглэлийг хаасан байна. Хөрш Германы цагдаа нар хил дээр нэмэлт хяналт шалгаж хийж байна. Страсбург хотыг хөрш Кель хоттой холбогдог Нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг тэр дундаа Трамвайн хөдөлгөөнийг түр хаагаад байна. Энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа этгээд хэргийн газраас машин хулгайлан зугтсан байна.
Машин нь таксины үйлчилгээнийх байсан бөгөөд жолооч нь эсэн мэнд байгаа юм байна. Тэрээр гэмт этгээд шархадсан болохыг мэдүүлсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Страсбургийн яармаг дээр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.


/https://www.thestar.com/content/dam/thestar/news/world/2018/12/11/french-media-report-shooting-in-strasbourg/strasbourgshooting.jpg)
| Страсбург хотод гашуудал зарлаад байна | ||
| Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.