Шууд Chart

Канадын дипломат асанг Хятадад саатуулан хорьжээ

2018-12-12 15:55:42

Канадын дипломат асан Майкл Ковригийг  албан томилолтоор явж байхад нь Хятадад  саатуулж  улмаар хориод  байна. Энэ тухай  түүний  хамтран ажилладаг олон улсын хямралын баг хэмээх  засгийн газрын байгууллагынхан мэдээлсэн  байна.

Тус төрийн бус байгууллагын  төлөөлөгч  Зүүн Хойд  Ази дахь  ахлах   зөвлөх Майкл  Ковригийг нь  Хятадад  саатуулан хорьсныг мэдэж  байгаагаа  илэрхийлсэн байна. Мөн  түүний хаана  байгаа тухай  мэдээллийг олж  авч, нэн даруй  суллуулахын тулд   бүхий л арга хэмжээгээ авахаа мэдэгдсэн байна. Майкл  Ковриг нь 2014-2016 оны хооронд  Хятад дахь Канадын элчин сайдын Яамны  консулын  хэлтэст , дараа нь Хонконг дахь  Канадын  консулаар ажиллаж байсан юм байна.  Одоогоор түүний баривчилгаатай холбоотой албан ёсны мэдэгдлийг Хятадын талаас  хийгээгүй байна.  Гэхдээ шинжээчид мэдээж   энэ баривчилгааг Хятад  Канадын  харилцаатай холбож  байна. 

Тодруулбал, Ванкуверт Хятадын   холбоо харилцааны  Хуавэй  компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньчжоуг  баривчилж саатуулсантай холбоотой байх магадлалтай гэж үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын дипломат асанг Хятадад саатуулан хорьжээ  
Үзсэн: 683 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй