Шууд Chart

“Тайм” сэтгүүл энэ оны “Онцлох хүн”-ээр хэсэг сэтгүүлчдийг нэрлэлээ

2018-12-12 16:00:29

Америкийн  Тайм  сэтгүүлийн редакцийнхан  оны  онцлох хүнээрээ  хэсэг сэтгүүлчдийг  зарласан  байна.   Тус сэтгүүлийн  Ерөнхий редактор  Эдвард Фелсенталь  энэ жагсаалтад орсон сэтгүүлчдийг  "хамгаалагчид" хэмээн нэрлэсэн байна. Тайм сэтгүүлийн түүхэнд анх удаагаа оны онцлох хүнээр таалал  төгссөн хүнийг  нэрлэсэн нь  Стамбулд  өнгөрсөн 10 р сард  зэрлэгээр алуулсан  Саудын  сэтгүүлч  Жемаль Хашогги байлаа. 

Мөн   Мьянмар дахь  Рохинжа үндэстнүүдийн  нөхцөл байдлын  талаар  дамжуулж  сурвалж,  үүнийхээ төлөө  төрийн нууц  задруулсан хэргээр  7 жилийн хорих  ял  авсан Ройтерс  агентлагийн  сэтгүүлч  Ван ЛонКья Со Оо  нарыг  оны онцлох хүнээр нэрлэсэн  байна.

Мөн Филиппиний  Ерөнхийлөгч Родриго Дутертегийн  хар  тамхины  эсрэг дайныг  шүүмжлэн  сурвалжилж байсан  Филиппиний  сэтгүүлч  бүсгүй Мария  Рессаг  Тайм оны онцлох хүнээр  зарласан  байна.  Өнгөрсөн  11 р сард  түүнийг  татвар төлөхөөс  зайлсхийсэн  хэргээр  буруутгасан  бөгөөд  10  жил хорих  ял  оноож магадгүй  байгаа юм.

 Өнгөрсөн  6 р сард  халдлагад  өртсөн  Америкийн Кэпитл газетт  сонины  редакцыг   оны онцлохоор нэрлэсэн байна.   энэ  халдлагын дараагаар   АНУ  сэтгүүлчдэд аюултай улсын  жагсаалтын  4 рт бичигдэх болсон юм. энэ хэргийг  иус сонины эсрэг  нэхэмжлэл гаргаад ялагдсан этгээд үйлдсэн бөгөөд  халдлагын уршгаар  4 сэтгүүлч амь насаа алдсан юм.

Тайм  сэтгүүлийнхээ  оны онцлох хүнийг зарласан  нийтлэлдээ  Оросын  2 сэтгүүлчийг  дурдсан байлаа.  Нэг нь  сэтгэцийн өвчтэй хүний халдлагад өртөж байсан Эхо Москвы радиостанцийн  сэтгүүлч  Татьяна Фелгенгауэр  нөгөө нь  Киевт  амьдардаг  сэтгүүлч  Аркадий  Бабченко байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Тайм” сэтгүүл энэ оны “Онцлох хүн”-ээр хэсэг сэтгүүлчдийг нэрлэлээ  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй