Канадын Ванкувер хотноо саатуулагдаад байсан Хятадын холбоо харилцааны Huawei компанийн санхүү эрхэлсэн захирлыг барьцаагаар суллаж АНУ руу шилжүүлэн өгөхөөр болсон байна. Энэ шийдвэрийг Британийн Колумб мужийн Дээд шүүхээс гаргаад байна.
Мэн Ваньчжоуг 10 сая канад доллар буюу 7 сая ам.долларын барьцаагаар суллах болсон байна. Гэхдээ үүнээс 7 сая канад долларыг нь бэлнээр төлөхийг үүрэг болгосон байна. Мөн Ваньчжоуд 5 батлан даагчтай байх шаардлага тавьсан байна. Хэрэв АНУ-ын шилжүүлэн өгөх хүсэлтийг 60 хоногийн дотор гаргахгүй бол түүнийг суллахыг шүүхээс баталсан байна.
Өдгөө 46 настай Мэн Ваньчжоу нь Huawei компанийг үүсгэ байгуулагчийн охин бөгөөд санхүү эрхэлсэн захирлын албанаас гадна удирдах зөвлөлийн даргын орлогчоор ажилладаг юм. Түүнийг өнгөрсөн 12 р сарын 1 ны өдөр Ванкувер хотын нисэх онгоцны буудалд баривчилж саатуулсан юм. Вашингтон түүнийг Ираний эсрэг авсан хориг арга хэмжээг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа юм.
| Huawei компанийн санхүү эрхэлсэн захирлыг 7 сая ам.долларын барьцаагаар суллалаа | ||
| Үзсэн: 859 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.