Шууд Chart

Хоёр Солонгосын цэрэггүй бүс дэх хамгаалалтын цэргүүдийг татан буулгаж дуусчээ

2018-12-12 17:20:02

Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс дэх хамгаалалтын цэгүүдийг  татан буулгаж  дуусаад  байна.  энэ  ажил  бүрэн дууссаныг  баталж  нягтлахаар   2 Солонгосын  албаны  төлөөлөгчид   өнөөдөр  тус бүсэд  очсон  байна.  энэ тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яамнаас  мэдээлснийг Ионхап  агентлаг дамжуулсан юм. 

Хоёр Солонгосын хоорон дахь хурцадмал  байдлыг  намжааж, харилцан  итгэлцлийг бэхжүүлэхийн тулд   2 улсын  батлан хамгаалахын сайд нар   Пхеньянд хийсэн  Өмнөд Солонгосын  Ерөнхийлөгч МУн  Жэ  Иний  айлчлалын хүрээнд хэлэлцээр байгуулсан юм. Энэ  хүрээнд   2 тал цэрэггүй  бүс дэх  хамгаалалтын  цэгүүдийг татан  буулгах,  байлдааны хүнд техникүүдийг татахаар  тохиролцсон.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хоёр Солонгосын цэрэггүй бүс дэх хамгаалалтын цэргүүдийг татан буулгаж дуусчээ  
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй