Шууд Chart

Старсбург хотод гал нээсэн этгээд такси хулгайлан хэргийн газраас зугтжээ

2018-12-13 12:33:52

Страсбург хотын зул сарын баярын яармаг худалдаан дээр гал нээсэн этгээд такси хулгайлж, хэргийн газраас зугтсан тухай цагдаагийн газар мэдээлж байна. Таксины жолоочийн хэлснээр, гэмт этгээд шархадсан байсан гэнэ.

Өчигдөр орой буугаар зэвсэглэсэн этгээд Страсбург хотын зул сарын баярын яармаг дээр гал нээсэн. Хууль сахиулагчдын мэдээгээр, 4 хүн амь үрэгдэж, 12 хүн хүнд, хөнгөн шархадсан. Энэ хэргийг Страсбург хотын уугуул оршин суугч, 29 настай Шериф Ш. гэгч нь өмнө нь зэвсэгт халдлага үйлдсэн хэргээр ял авч байжээ. Мөн энэ этгээд терроризмыг дэмжигчдийн хар жагсаалтад багтсан нөхөр юм байна.

Өнөөдөр Парис хотод шуурхай төвийн хурал болж, Францын ерөнхийлөгч Макрон, ерөнхий сайд Эдуар Филипп, эрүүлийг хамгаалах, батлан хамгаалахын сайд нар, Дотоод яамны төрийн нарийн бичгийн дарга Лоран Нюнез нар оролцож, болсон хэрэг явдлыг террорист халдлага гэж үзсэн байна. Мөн ерөнхийлөгч Эммануэль Макрон амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.

Оросын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко энэ хэргийн талаар мэдэгдэл хийж, Францад нүүрлэсэн хямрал Европ тивд ноцтойгоор нөлөөлөх талтай гэдгийг тэмдэглэлээ. “Францад үргэлжилж байгаа эсэргүүцэл, дээрээс нь энэ зэвсэгт халдлага европчуудад юу болоод байгаа, ямар хямрал нүүрлэж байгаа, хүмүүс юунд дургүйцэж байна гэдгийг сайтар бодох хэрэгтэй гэдгийг харуулж байна, бий болсон нөхцөл байдал сайтар бодох, дүгнэлт хийхийг шаардахаас гадна тодорхой үйл ажиллагаа шаардаж байна, бид нэгдмэл Европ, цэцэглэн хөгжиж байгаа европ, эдийн засгийн хүчирхэг европыг хүсэж байнга, яагаад гэвэл Европ нь манай хүчтэй түншийн нэг, гэхдээ би дахин давтая: үүнд гагцхүү өөрийн эрх ашиг, ард иргэдийнхээ эрх ашгийг баттай хамгаалснаар хүрнэ” гэдгийг Матвиенко цохон тэмдэглэжээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Старсбург хотод гал нээсэн этгээд такси хулгайлан хэргийн газраас зугтжээ  
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-13 21:09
evropuud öörsödöö ene haltar ,nigeruuddee durtai shuudee...urid ni bas iim hergeer jl edelj baisan bain shuudee
Зочин [127.0.0.xxx] 2018-12-13 19:39
Buzariin haltar

Бидэнтэй нэгдээрэй