1962 ОНД НАСА “РИЛЭЙ 1” ХИЙМЭЛ ДАГУУЛАА ХӨӨРГӨЖЭЭ
Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газар буюу НАСА агентлаг Рилэй нэртэй хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ нь Рилэй 1, 2 нэртэй хиймэл дагуулуудыг сансарт хөөргөх зорилготой хөтөлбөр юм. 2016 оны 12-р сарын 2-ны байдлаар уг хоёр хиймэл дагуул сансарт байгаа нь тодорхой болсон. Рилэй 1 хиймэл дагуул нь зурагтын дамжуулалтыг Номхон далайг гатлан Япон улсад цацсан анхны хиймэл дагуул юм байна.
Анхны дамжуулалт 1963 оны 11-р сарын 22-ны 20 цаг 48 минутад хийгдэж байжээ. Уг хиймэл дагуулыг 1962 оны 12-р сарын 13-нд Дельта Б пуужингийн дээр байрлуулан сансарт хөөргөсөн байна.
2002 ОНД ЕВРОПЫН ХОЛБООНД 10 УЛС ШИНЭЭР НЭМЭГДЖЭЭ
2002 оны энэ өдөр Кипрус, Чех, Эстон, Унгар, Латви, Литва, Мальт, Польш, Словак, Словен улсууд Европын холбоонд 2004 оны 5-р сарын 1-ээс шинээр нэмэгдэн орох болсныг Европын холбоо албан ёсоор зарлаж байжээ. Европын холбоонд одоогийн байдлаар Европын 28 улс багтдаг. Анх тус холбоог Европын нүүрс гангийн нийгэмлэг, Европын эдийн засгийн нийгэмлэг нэгдэн, 1958 онд 6 гишүүн улстайгаар байгуулж байсан байна.
Тус холбоонд дэлхийн нийт хүн амын 7.3 хувь буюу 500 сая гаруй хүн багтдаг бөгөөд ДНБ-ий 20 хувийг дангаар бүрдүүлдэг. Дотроо Европын хороо, Европын нэгдлийн зөвлөл, Европын зөвлөл, Европын нэгдлийн шүүх, Европын төв банк зэрэг 7 байгууллагыг багтаадаг.
ӨНӨӨДӨР ДУУЧИН ТЭЙЛОР СВИФТ 29 НАС ХҮРЧ БАЙНА
Америкийн дуучин, дуу зохиогч Тэйлор Свифт 29 нас хүрч байна. Тэрээр 1989 оны энэ өдөр Пенсильвани мужид төржээ. анх 14 настай байхдаа кантри дуучин болохоор Нашвил руу нүүсэн , хамгийн залуу насандаа хөгжмийн студитэй гэрээ байгуулсан дуучнаар тодорсон юм. Түүний өөрийнхөө нэрээр нэрлэсэн 2006 онд гаргасан цомог нь Биллбордын шилдэг 200-ын 5-д багтаж, хамгийн олон долоо хоног жагсаалтад багтаж байжээ.
Түүнчлэн 2008 онд гаргасан “Аймшиггүй” цомог нь Америк даяар хамгийн өндөр борлуулалттай цомог болсны зэрэгцээ Грэмми шагналыг 4 удаа хүртжээ. Тэрээр дэлхий дахинд 40 сая цомог борлуулж, 2010-2015 оны хооронд Тайм сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад багтаж байсан юм.
1967 ОНД ЖҮЖИГЧИН ЖЭЙМИ ФОКС МЭНДЭЛЖЭЭ
Дуучин, жүжигчин, дуу зохиогч, продюсер, хошин урлагийн жүжигчин Жэйми Фокс 1967 оны энэ өдөр мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Эрик Бишоп гэдэг байна. Тэрээр 2004 онд олны хүртээл болсон “Рэй” киногоороо Оскар, Бафта, Алтан бөмбөрцөг шагналуудыг шилдэг жүжигчний төрлөөр хүртсэн юм. Түүнчлэн “Тааварлах аргагүй” цомгоороо Грэммигийн шагнал хүртэж байжээ.
Жэйми Фокс 5 настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан бөгөөд онц сурдаг байсныхаа ачаар тэтгэлэгтэйгээр их сургуульд элсэн орсон байна. 1989 оноос эхлэн тэр хошин шогийн клубд элсэн орсон бөгөөд эмэгтэй жүжигчид эхэнд дуудагддаг тул нэрээ Жэйми болгон өөрчилжээ.
| 1967 онд жүжигчин Жэйми Фокс мэндэлжээ | ||
| Үзсэн: 731 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.