Шууд Chart

Америк, Азийн хөрөнгийн биржүүдийн гол индексүүдийн хаалтын ханш өсөлттэй гарчээ

2018-12-13 17:09:09

Өчигдөр  Америкийн  хөрөнгийн  биржийн  гол индексүүдийн  хаалтын  ханш  ойролцоогоор 1 хувийн  өсөлттэй гарсан  байна. энэ нь  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд  Трампын Вашингтон Бээжингийн худалдааны харилцааны тухай хийсэн мэдэгдэл, Хуэвэй компанийн санхүү эрхэлсэн захирлыг барьцаагаар суллах Канадын шийдвэр зэрэгтэй холбоотой  хэмээн  зах зээлийн мэргэжилтнүүд  тайлбарлаж  байна.

 Лхагва гаригт  аж  үйлдвэрлэлийн  Доу Жонс Индекс 0,64, өндөр технологийн  компаниудын Наздак индекс 0,95 хувиар,  Эс энд Пи 500 индекс  054 хувийн өсөлттэй  байсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трам  Ройтерс  агентлагт өгсөн ярилцлагадаа  худалдааны  асуудлыг хөндөж хэлэлцэх  дээд  түвшний шинэ уулзалт хийх  боломжийг үгүйсгээгүй байна. Гэхдээ  тэрээр тодорхой тов хэлээгүй байна.  Мөн Ерөнхийлөгч Трамп  Хятадын  200  тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд  10-25 хувийн  импортын гаалийн  татвар ногдуулах шийдвэрээ  түр  хойшлуулж байгаагаа мэдэгдсэн  байна. Одоогоор АНУ, БНХАУ-ын  хооронд  худалдааны шинэ гэрээ байгуулах  90 хоногийн хугацаа  дуусаагүй байгаа учир хэлэлцээний үр дүнг хүлээж харзнаж байгаагаа тэрээр илэрхийлсэн юм. 

Мөн  өчигдөр Уолл Стрит Жоарнал  Хятадын нэрээ нууцлахыг  хүссэн албан  тушаалтны  мэдэгдлээс иш татан Бээжин худалдааны маргаанаа зохицуулахын тулд аж үйлдвэрлэлийн  бодлогоо  өөрчилж,  гадаадын  компаниудад  зах зээлдээ  өргөнөөр  оруулах  боломж олгохоор төлөвлөж байгаа тухай мэдээлсэн юм.  Мөн хөрөнгийн  зах зээлийн өсөлтөд  Канадын шүүхийн Хятадын Хуавэй компанийн  санхүү эрхэлсэн захирлыг  барьцаагаар  суллах  шийдвэр нөлөөлсөн гэж  мэргэжилтнүүд үзэж байна.

Тодруулбал  энэ баривчилгаатай холбоотойгоор АНУ, Хятадын  худалдааны маргаанаа эцэслэх яриа хэлэлцээ нурж болзошгүй гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад байсантай холбоотой  гэж харж байна.  Харин Канадын шүүхийн шийдвэр  нааштай гарсан нь  энэ болгоомжлолыг няцаасанд тооцогдож  байгаа юм. Тиймээс ч өчигдөр мөн  Токиогийн хөрөнгийн биржийн гол  Никкей индекс 450 нэгжээр  өсөхөд  нөлөөлсөн гэж тайлбарлаж бйана.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америк, Азийн хөрөнгийн биржүүдийн гол индексүүдийн хаалтын ханш өсөлттэй гарчээ  
Үзсэн: 581 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй