Шууд Chart

Унгарын иргэд хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна

2018-12-13 17:20:58

Унгарын иргэд нийслэл  Будапешт  хот дахь  парламентын ордны  өмнө цуглан  хөдөлмөрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж  байгаагаа илэрхийлцгээж байна. Тэд эрх баригч  Фидес намаас парламентад  сонгогдсон  гишүүдээс  нэмэлт өөрчлөлтөө эгүүлэн татахыг шаардаж байлаа.

Тус улсын хөдөлмөрийн хуулинд  оруулахаар төлөвлөж байгаа нэмэлт өөрчлөлтөд  ажил олгогчдын эрхийг  өргөжүүлсэн заалт багтсан байгаа юм байна.  эсэргүүцэгчид үүнийг нь  ажилчдыг корпорацуудын боол  болгох гэсэн  өөрчлөлт хэмээн буруушааж  нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боолын   хууль хэмээн  нэрлэж байна.   мөн жагсаалд оролцогчид  парламентын гишүүдийг  ардчиллыг булшилж , дангаар ноёрхох  системд шилжих алхам хийж байна хэмээн  буруушааж байна. 

Өнгөрсөн  7 хоногт хөдөлмөрийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг  парламентад  өргөн барьсан юм.  нэмэлт өөрчлөлтөөр бол  ажилчид   ажлын  8 аас  илүү  цагаар ажиллах  ёстой болох юм. Тодруулбал  ажил олгогчид  ажилчдаа  жилд  250  цаг илүү  ажиллуулах ёстой  болох юм.   Гэхдээ  засгийн газар  өдөрт 8 цаг,  ажлын  5 өдөр байх  дүрэм  журам хэвээрээ. 

Харин  ажил олгогчид  илүү цагаар ажиллуулбал  цалин хөлсийг нь заавал төлөх  ёстойг зааж өгсөн хэмээн  баталж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Унгарын иргэд хөдөлмөрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэж байна  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй