АНУ-д баривчлагдсан Оросын иргэн Марина Бутинагийн шүүх хурал өчигдөр боллоо. Энэ үеэр тэрбээр Америкийн гадаад тагнуулын тухай хуулийг зөрчих хуйвалдаанд оролцсоноо хүлээсэн байна.
Колумб мужийн тойргийн шүүх дээр болсон хуралдааны үеэр тэрбээр мөрдөгчидтэй хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрч тангарагтны шүүгчдийн оролцоотойгоор түүнтэй холбоотой хэргийг шүүлгэхээс татгалзсан байна.
ОХУ өмнө нь Марина Бутинаг хүчтэй дарамт шахалтад орсон байгааг сануулж, түүнийг улс төрийн хоригдол хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн юм. Марина Бутина нь "Буу зэвсэг авч явах эрх" нэртэй хөдөлгөөнийг үндэслэгчдийн нэг юм.
Түүнийг өнгөрсөн долоодугаар сарын 15-ны өдөр Вашингтонд баривчилсан. Бутинаг Оросын эрх баригчдын удирдлага дор хууль бусаар лобби хийх ажлыг зохион байгуулсан гэж буруутгаж байгаа юм. Бутина эхлээд энэ бүхнийг эрс няцааж байсан юм. Өмгөөлөгчид нь түүнийг Орос, Америкийн харилцаа сайжрахын чухлыг л ярьж явсан гэнэн оюутан хэмээн тодорхойлж байсан билээ.
Ирэх хоёрдугаар сарын 12-ны өдөр дараагийн шатны шүүх хуралдааныг зарласан байна.
| Марина Бутина АНУ-ын шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ | ||
| Үзсэн: 1711 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.