Иран улс цөмийн хөтөлбөртэй нь холбоотой гэрээгээр хүлээсэн үүргээ улс орнууд биелүүлэхгүй бол уран баяжуулах үйл ажиллагаагаа сэргээнэ гэдгээ анхааруулсан байна. Энэ тухай тус улсын Атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи мэдэгджээ.
Тэрбээр "Иран улс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж амлалтандаа хүрч ирсэн. Гэхдээ тус улс ураныг 20 хувиар баяжуулж улс орныхоо хэрэгцээ шаардлагыг хангах боломж бүрэн бий" гэжээ. Одоогоор 300 кг-аар хязгаарлаад байгаа ураны баяжуулалтыг нэмэгдүүлэх боломж бий гэв.
2015 онд байгуулсан энэ гэрээний дагуу Иран улс цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах амлалт өгсөн юм. Үүний хариуд олон улсын Ираний эсрэг авсан хориг арга хэмжээгээ сулруулахыг зөвшөөрсөн. "Дипломат амжилт" гэж үнэлэгдэж байсан энэ гэрээг харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрс шүүмжилж дутагдалтай заалтуудыг нь өөрчлөхгүй бол гэрээнээс гарахаа зарласан.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа, Израилийн эрх баригчид энэ гэрээг Иран цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээсээ бүрэн татгалзсан гэж баталгаа болж чадахгүй байна гэж үздэг юм.
Иран ч АНУ ийм шийдвэр гаргавал хариу арга хэмжээ авах төлөвлөгөөгөө боловсруулснаа мэдэгдэж байгаа учир гэрээ бүрмөсөн хүчингүй болохоос Европын орнууд болгоомжлуулж ирсэн. Ираний цөмийн хөтөлбөрийг зогсооход чиглэгдсэн гэрээнд Иран, АНУ-аас гадна БНХАУ, ОХУ, Герман, Франц, Их Британи улсын төлөөлөл гарын үсгээ зурсан байдаг.
| Али Акбар Салехи: Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол Иран улс уран баяжуулах үйл ажиллагаагаа сэргээнэ | ||
| Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.