БНХАУ Канадын хоёр иргэнээс мэдүүлэг авахаар саатуулан хорьсноо баталсан байна. Энэ тхай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Лу Кун хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Тэрбээр БНХАУ-д Канадын дипломатч асан Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спавор нарыг үндэсний аюулгүй байдалд нь аюул учруулсан үйл ажиллагаа явуулсан хэргээр сэжиглэн саатуулан хорьсныг мэдээлсэн юм.
Мөн тэдэнтэй холбоотой хэргийг Хятадын тагнуулын удирдах газар мөрдөн шалгаж байгааг мэдээлсэн байна. Харин тэрбээр үүнээс илүү тодорхой мэдээллийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нөхцөлд хэлэх боломжгүй гэжээ. Үүний өмнө Хятадад Канадын дипломатч асан Майкл Ковригийг саатуулан хорьсон гэдэг өнгөрсөн мягмар гарагт хэвлэлүүдээр цацагдсан мэдээллийг Канадын Гадаад хэргийн сайд баталсан байна.
Үүний зэрэгцээ тэрбээр Канадын өөр нэг иргэнийг Хятадад баривчилж хорьсон байж магадгүй нөхцөл байдал үүсээд байгааг мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр Хятадад саатуулагдсан Канадын хоёр дахь иргэний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй. Хятадын талтай байнга холбоотой ажиллаж байгаагаа л мэдэгдэж байсан юм.
Канадын дипломат асан Майкл Ковригийг албан томилолтоор явж байхад нь Хятадад саатуулсан тухай түүний хамтран ажилладаг олон улсын хямралын баг хэмээх засгийн газрын байгууллагынхан анх мэдээлсэн. Тэрбээр тус байгууллагын Зүүн Хойд Ази дахь ахлах зөвлөхөөр ажилладаг юм байна.
Майкл Ковриг нь 2014-2016 оны хооронд Хятад дахь Канадын элчин сайдын яамны консулын хэлтэст, дараа нь Хонконг дахь Канадын консулаар ажиллаж байсан юм байна. Харин Майкл Спавор нь Хятад дахь олон улсын төрийн бус байгууллагыг тэргүүлдэг юм байна. Энэ байгууллага нь Умард Солонгостой соёл спорт, ажил хэргийн холбоо харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг тухай "Глоуб энд Мэйл" мэдээлсэн байна.
Майкл Спаворийг мөн Умардын залуу удирдагчтай уулзаж байсан. Америкийн сагсан бөмбөгч Денис Родман, Ким Жон Уны уулзалтыг зохион байгуулж байсан гэх мэдээлэл ч байна.
| БНХАУ Канадын 2 иргэнийг мэдүүлэг авахаар саатуулаад байгаагаа баталлаа | ||
| Үзсэн: 703 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.