АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад таван хүний нэрийг дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Жон Келлиг албан тушаалаасаа огцорсны дараа энэ албанд томилох нэр дэвшигчдийн жагсаалтад 10-12 хүний нэр бичигдсэн байгааг өмнө нь тэрбээр мэдэгдэж байсан юм.
Харин үлдсэн таван нэр дэвшигчийн дотор Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн өмнөх кампанид ажиллаж байсан Дэвид Босси, Нью Жерси мужийн захирагч асан Крис Кристи, Америкийн худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нарын нэр багтсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
"Цагаан ордон"-ы Тамгын газрын одоогийн дарга Жон Келли энэ оны эцэс гэхэд албан тушаалаасаа огцорно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын эхээр мэдэгдсэн юм.
Түүний халааг дэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ник Эйерс авах нь гэдэг мэдээлэл ч цацагдаж байсан. Гэвч тэрбээр энэ албан тушаалд очихоос татгалзаж байгаагаа илэрхийлсэн нь удалгүй тодорхой болсон юм.
| "Цагаан ордон"-ы Тамгын газрын даргад 5 хүний нэрийг дэвшүүлжээ | ||
| Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.