Сирид хоёр сая хүүхэд сургуульд сурч боловсрох боломжгүй байна гэж НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Генриетты Фор мэдэгдсэн байна. Тэрбээр Сирид ажиллаж хүүхдүүдийн боловсрох орчин нөхцлүүдтэй танилцсаныхаа дараа ингэж мэдэгджээ.
Дайны уршгаар олон зуун сургууль эвдэрч сүйрсэн төдийгүй сургуулийн насны хүүхдүүд олноороо эцэг, эхийгээ даган дайнаас дайжин дүрвэсэн байна. Дайны хөлд өртөөгүй одоо байгаа сургуулиудын ачаалал хэтэрсэн байгаа юм байна.
Хэдийгээр дайнд өртөж эвдэрч сүйрээгүй ч ихэнх сургуулийн барилга эрчим хүч, усгүй байна. Зарим сургууль нь цонх, хаалга ч байхгүй аж. Сирид иргэний дайн гарснаас хойш найман жил өнгөрч байна. Энэ хугацаад 3000 хүүхэд зэвсэгт дайчдын эгнээнд орсон гэдэг тоо баримтыг ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал дэлгэсэн юм.
Сирийн дайнаас болж 2.6 сая хүн улс орондоо, 2.5 сая нь хөрш орнууд руу дүрвэн зугтаад байгаа юм. ЮНИСЕФ-ийн гүйцэтгэх захирал таван өдөр Сирид айлчилсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ тус улсад олон тэрбум ам.долларын урт хугацааны тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатайг анхаарууллаа.
| ЮНИСЕФ: Сирид 2 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байна | ||
| Үзсэн: 1123 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.