Шууд Chart

Ямар ч төрлийн гадаргууг туулах чадвартай робот “Velox”

2018-12-16 10:18:15

Роботын төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд болон стартапууд аливаа ямар нэгэн бүтээлээ үргэлж амьдралд ойрхон биет зүйлээс жишээ авч хөгжүүлдэг. Хамгийн энгийн ойлголтоор бол амьтны бүхий л аймагт багтах амьтдыг судлан тэдний үйл хөдлөлийг ажиглан роботын төхөөрөмжөө бүтээцгээж байна. Тэгвэл саяхан Нью-Йоркын Пьетро Филардо гэгч зохион бүтээгч залуугаар ахлуулсан “Pliant Energy Systems” компани далай тэнгисийн гүнд амьдардаг загастай төстэй хэлбэр загвартай, ямар ч төрлийн гадаргууг туулах чадвартай робот бүтээн танилцуулсан байна.

Дэлхий дээр амьтны хэлбэр загвартай роботын төхөөрөмж үйлдвэрлэгч маш олон компаниуд байдаг. Тэд бүгд амжилттай яваа технологийн салбарын хөгжүүлэгчид. Харин энэ харагдаж байгаа робот тэдний нэгэн адид гайхалтай бүтээл юм. Үүнийгээ “Velox” гэж нэрлэсэн байна. хуурай газар болон усан дотор ч явах боломжтой робот. Ингэхдээ далай тэнгисийн усны биологийн салбарын мэдлэг, мэдээллийг түшиглэн бүтээсэн.

Мөн усан онгоцны хөвөх, эргэх, хурдлах болон усанд шумбагчийн шумбах арга барил зарчмыг хүртэл шингээж өгчээ. Зөөлөн уян хатан хөдөлгөөн хийхэд тохиромжтой хавтанг ашиглан бүтээсэн байна. Үүгээрээ урдаас хойш хүртэлх чиглэлийн долгиолсон хөдөлгөөнийг гүйцэтгэж хөдлөх нөхцөлөөр бүрддэг байна. хуурай газар буюу тодруулбал, элс, хайрга, чулуу шороо ихтэй газар болон  цас, мөсний гадаргуу дээр ч явах чадвартай онцлогтой.

Хүний хүрч очих боломжгүй тэр газарт хүрэх чадвартай учраас цаашид судалгаа хайгуулын төрлөөр улам сайжруулан хөгжүүлж ашиглах боломжтой гэж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ямар ч төрлийн гадаргууг туулах чадвартай робот “Velox”  
Үзсэн: 962 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй