НҮБ-ын уур амьсгалын бага хуралд ажиглагчаар оролцсон Дэлхийн байгаль хамгаалах сан дэлхийн улс орнууд Парисын тохиролцооны салшгүй нэг эд эс болсон тогтвортой хөгжлийн механизмыг 2019 онд дахин нарийвчлан боловсруулахаар тохирсон тухай мэдээлж байна. Польшийн Катовице хотод болсон олон улсын уур амьсгалын бага хурал Парисын тохиролцооны дүрмийг баталснаар өчигдөр өндөрлөлөө.
Тогтвортой хөгжлийн механизм гэдэг дор агаарт хүлэмжийн хийн хаягдлыг багасгахад чиглэсэн хамтын үйл ажиллагааг ойлгож болно. Катовице хотод улс орнууд энэ тал дээр хэрхэн хамтран ажиллах үндсэн зааврыг хэлэлцэж баталсан, тухайлбал орон хооронд хэрэгжүүлэх төсөлд юуг тусгах, төслийн нөхцөл, дүрэм журам ямар байх гэх мэт, мөн орон хооронд зах зээлийн бус хамтын ажиллагааг хөгжүүлэх хөтөлбөрийг бас боловсруулсан. Үүнээс гадна Дэлхийн банк ойрын 5 жилд уур амьсгалын зорилгод 200 тэрбум доллар гаргана гэдгээ мэдэгдлээ. Үүгээр ч зогсохгүй тус банк улс орнууд цаг уурын өөрчлөлтөд хэрхэн дасан зохицож байгааг санхүүжүүлэх том төсөл хэрэгжүүлэх болсноо зарлалаа.
Парисын уур амьсгалын асуудлаарх тохиролцоо бол 2015 онд дэлхийн 194 орон гарын үсэг зурсан уур амьсгалын анхны даяарчилсан тохиролцоо юм. Энэ тохиролцоо даяарчилсан дулаарлыг тогтоон барихад чиглэсэн дэлхийн төлөвлөгөөг тодорхойлж байна. Энэ тохиролцоо нүүрсний олборлолт, нүүрс хүчлийн хийн ялгаруулалтаас татгалзахыг тусгаагүй ч гэлээ тохиролцоонд оролцогч талууд хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгах, шинэ техник технологи хэрэглэх, нэвтрүүлэх, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн арга хэмжээ авахыг заасан.
| Дэлхийн улс орнууд Парисын тохиролцоог хамтран дагаж мөрдөхөөр болов | ||
| Үзсэн: 1075 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.