Шууд Chart

БНХАУ-д “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ой ирэх 7 хоногт тохиож байна

2018-12-16 15:41:48

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ирэх долоо хоногийн мягмар гарагт болох Хятад улсад “нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлсний 40 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үг хэлэх тухай “Синьхуа” агентлаг уламжилж байна. Баярын хурал энэ сарын 18-ны өдөр Бээжин дэх ардын хурлын ордонд болох юм байна.

Хятад улс “нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлээд 40 жил болжээ. Хятадын удирдагч 2018 оны эхээр хэлэхдээ: “Хятад улс энэ онд тохиох “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ойг улс орноо цаашид хөгжүүлэхэд үр дүнтэй ашиглах болно” гэсэн. “Өөрчлөлт шинэчлэл, ил тод байх зам бол бидний хувьд орчин үеийн Хятад улсад хятадын мөрөөдлийг хэрэгжүүлэх, мөрөөдөлдөө хүрэхэд бидэнд хэрэгтэй гол зам” гэдгийг төрийн тэргүүн хэлж байлаа. Хятад улсад нээлттэй хаалганы бодлого тэртээ 1978 онд Коммунист намыг тэргүүлж байсан Дэн Сяопиний санаачлагаар эхэлж, өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ бол эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр бөгөөд хятад онцлогтой социализм байгуулах, дэлхий дахинд нээлттэй социалист чиг баримжаатай зах зээлийн нийгэм байгуулах маш том зорилго байлаа. Мао Зэдуны засаглалын үед улс оронд хэрэгжүүлсэн их үсрэлтийн бодлогын улмаас хятадын эдийн засаг гамшгийн ирмэгт тулж ирсэн, иймээс өөрчлөн шинэчлэгчид өмнөө эдийн засгийг шинэчлэхэд хангалттай хүрэлцэхүйц нэмүү өртөг бий болгох зорилт тавьсан.

Мэдээж хэрэг нээлттэй хаалганы бодлого дардан шулуун замаар хэрэгжээгүй, янз бүрийн алдаа дутагдал байсан, Дэн Сяопин энэ бүгдийг алдартай “муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, гол нь хулгана барьж байвал болоо” гэсэн хэллэгээр тайлбарлаж байлаа. 1995-2009 онд хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ жилд дунджаар 10 хувиар өсөж байлаа.               

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-д “нээлттэй хаалга”-ны бодлогын 40 жилийн ой ирэх 7 хоногт тохиож байна  
Үзсэн: 3213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй