Шууд Chart

Өчигдөр Францад болсон эсэргүүцэлд 66 мянга гаруй хүн оролцжээ

2018-12-16 15:47:52

Долоо хоногийн бямба гараг болгон эсэргүүцлийн жагсаал хийдэг “Шар хантаазнууд” олон нийтийн хөдөлгөөн дахин 5 дахь удаагаа эсэргүүцлийн жагсаал хийлээ. Гэхдээ энэ удаагийн жагсаал урьдах жагсаалыг бодвол арай аядуу, энхийн гэж хэлж болохуйц болсон тухай мэдээ ирж байна. Цагдаагийн газрын урьдчилсан тооцоогоор, өчигдрийн жагсаалд орон даяар 66 мянга орчим хүн оролцсон байна.

Парис хотод болсон эсэргүүцэлд 3 мянга гаруй хүн оролцсон байна. Цагдаа болон жагсагчид хооронд мөргөлдөөн болж, 7 хүн хэлмэгдэж, эмнэлэгт хүргэгджээ. Энэ удаад нийтийн хэв журам зөрчсөн хэргээр 168 хүнийг саатуулсан нь 7 хоногийн өмнөхөөс бараг 3 дахин бага байна. Хэрвээ өнгөрсөн бямба гарагт хууль сахиулах хүчний 89 мянган ажилтан хэд журам сахиулж байсан бол энэ удаад 69 мянган цагдаа, Жандарм үүрэг гүйцэтгэжээ. Нийслэл Парис хотод 8 мянган цагдаа, жандармынхан аюулгүй байдал сахиулсан бөгөөд энэ удаа цагдаа нар жагсагчдаас их байлаа. Цагдаа нар байдал хурцдахаас өмнө намжаах арга хэмжээ авч, нулимс асгаруулагч хий, резинэн сумтай буу хэлэглэж байсан байна. Парис хотод байдал ийнхүү өрнөж байх үеэр Елисейн ордны дэргэд бүсэлхий хүртэл нүцгэлсэн, биеэ боронзоор будсан, толгойгоо улаан өнгийн алчуураар ороосон хэдэн бүсгүй өөрийн гэсэн дуугүй эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэдний гаднах дүр төрх Франц улсад “эрх чөлөө, тэгш эрх, ахан дүүсийн холбооны” бэлэг тэмдэг болдог Мариантай адилхан байлаа. Марианы дүр бүхий баримал Францын эрх барих байгууллага, яам тамгын газар болгонд байдаг.

Хэдийгээр энэ “шар хантаазнууд”-ын хөдөлгөөн бензиний үнийн өсөлтийн эсрэг эсэргүүцлээр эхэлж байсан бол сүүлдээ энэ цар хүрээнээсээ хальж, эмх замбараагүй байдал, хулгай дээрэм, хүчирхийлэл болон хувираад байна. Ерөнхийлөгч Макрон жагсагчдын шаардлагыг хүлээн авч, зарим нэг буулт хийсэн, тухайлбал тэрбээр ирэх оноос цалингийн доод хэмжээг 100 еврогоор нэмэх, илүү цагийн мөнгөнөөс татвар авахгүй байх, 13 дахь сарын цалингаас мөн татвар авахгүй байх, хий болон цахилгааны үнэ тарифыг нэмэхгүй байх зэрэг буулт хийсэн. Макроны дээрх амлалт улсын төсөвт 10 тэрбум еврогийн үнэд хүрнэ гэдгийг эдийн засагчид тооцоолоод байна.

Жагсагчид улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс сайд нарын цалинг бууруулах шаардлага тавьсан, үүний дүнд сайд нар зарим нэг нэмэгдлээс татгалзахаар болж байна, тухайлбал ерөнхийлөгч болон ерөнхий сайдын сарын цалин 15 мянган евро, сайдынх 10 мянган евро, төрийн нарийн бичгийн дарга нар 9,5 мянган евро байхаар болжээ.       

    

          

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өчигдөр Францад болсон эсэргүүцэлд 66 мянга гаруй хүн оролцжээ  
Үзсэн: 876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй