Шууд Chart

Гаднаас ажиллах хүч авахтай холбогдуулж Япон улс даяар 100 гаруй дэмжих төв байгуулна

2018-12-17 16:03:27

Япон улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга тус улс ирэх 2019 оны 4-р сараас гаднаас ажиллах хүчтэй авахтай холбогдуулж Япон улс даяар 100 гаруй дэмжих төв байгуулна гэж мэдэгдсэн байна. Мөн энэ дэмжих төвийг байгуулахын тулд Япон улсын засгийн газраас 2 тэрбум иен буюу 17,6 сая америк долларыг зарцуулахаар шийдвэрлэжээ.

Энэ төвийг тус улсын томоохон муж хотуудад, ялангуяа ажиллах хүч хамгийн дутагдалтай байгаа муж хотуудад эхний ээлжид байгуулна. Энэ төвөөр дамжуулаад Япон улсад ажиллахаар ирсэн гадны иргэнийг дэмжих тухайлбал, орон байрны асуудлыг шийдвэрлэх гэх мэт бүхий л талаар тусалж дэмжих ийм үүрэгтэй төв байх юм. Япон улсын парламент гадны ажиллах хүчийг ашиглахыг хориглох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ сарын 8-нд хэлэлцэн баталсан. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт ирэх оны дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Хууль хэрэгжсэнээр эхний ээлжид гаднаас авах ажиллах хүчийг гадны ажиллах хүч тутагдаж байгаа эдийн засгийн 10 гаруй салбарт 340орчим мянган гадны ажиллах хүчийг авахаар төлөвлөсөн байна. Тухайлбал барилга, хөдөө аж ахуй өвчтөн болон өндөр настан асрах хөлөг онгоц үйлдвэрлэл зэрэг салбарт гадны ажиллах хүчийг ашиглахаар төлөвлөжээ.

Гэхдээ виз олгох шалгуурт нь Япон хэлний хангалттай мэдлэгтэй гадны иргэнд таван жил хүртэлх хугацаатай виз олгоно үүний зэрэгцээ Японд гэр бүлээ авч ирэхийг хориглохоор тусгаж байгаа юм байна. Харин илүү өндөр ур чадвартай гадны ажилчдад хугацаа хязгаарлахгүйгээр визийг нь сунгах байнга оршин суух эрх олгохоос гадна энэ төрөлд багтах гадны ажилтанд Японд гэр бүлээ урих эрхийг олгох юм байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаднаас ажиллах хүч авахтай холбогдуулж Япон улс даяар 100 гаруй дэмжих төв байгуулна  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй