Шууд Chart

АНУ-ын дотоод хэргийн сайд огцорно

2018-12-17 16:06:05

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп засгийн газартаа дахин халаа сэлгээ хийх гэж байна. Энэ удаад тус улсын дотоод хэргийн сайд Райан Зинке-ийг огцруулахаар болсон байна. Энэ тухай өчигдөр ерөнхийлөгч Трамп өөрийн твиттер хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.

Түүний мэдэгдэж байгаагаар, дотоод хэргийн сайд Райан Зинке, энэ оны сүүлээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө харин энэ долоо хоногт Америкийн дараагийн шинэ дотоод хэргийн сайдыг томилох тухай мэдэгдсэн байна. Гэхдээ ерөнхийлөгч Трамп дотоод хэргийн сайдыг яагаад албан тушаалаас нь огцруулж байгаагаа тайлбарласангүй.

Энэ тухай, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байгаагаар дотоод хэргийн сайд Зинке сайдын эрх мэдлээ урвуулан ашигласан байж магадгүй байгаа юм байна. Райан Зинкегийн хувьд, дотоод хэргийн сайдын албан тушаалыг 2 орчим жил хашиж байна. Ерөнхийлөгч Трамп засгаа бүрдүүлж байхдаа түүнийг энэ албанд томилж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын дотоод хэргийн сайд огцорно  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй