Британий парламент 2019 оны 1-р сарын гурав дахь долоо хоногт “Брексит”-ын асуудлаар Европын холбоотой байгуулсан тохиролцоогоор санал хураана гэж Нэгдсэн вант улсын ерөнхий сайд Тереза Мэй төлөөлөгчдийн танхимын депутатуудын өмнө үг хэлэхдээ мэдэгдлээ.
“Бид 1-р сарын 7-ны өдөр Европын холбоотой байгуулсан тохиролцоог дахин хэлэлцэнэ, ингээд дараагийн долоо хоногт нь санал хураана гэдгийг би нотолмоор байна”.
Парламент энэ асуудлаар энэ сарын 11-нд санал хураах ёстой байсан ч төлөөлөгчдийн танхим европын холбоотой байгуулсан тохиролцоог дэмжихгүй гэдэг нь ил болмогц хатагтай Мэй санал хураалтыг хойшлуулсан. Тохиролцоо дэмжлэг авахгүй байх гол саад тотгор нь Бүгд найрамдах Ирланд улс болон Умард Ирланд хооронд тогтоох хилийн асуудал байгаа. Хил хязгаарын асуудлыг шийдэхгүй тохиолдолд Их британи улсын нэг хэсэг болох Умард Ирландыг европын холбооноос хэт их хамааралтай болох нь тодорхой байгаа юм. Энэ сарын 13-14-нд Брюссель хотноо болсон европын холбооны дээд хэмжээний уулзалтаар ерөнхий сайд европын удирдагчдаас хилийн асуудал дээр баталгаа авахыг хүссэн боловч энэ нь бүтэлгүйтсэн. Европын холбоо цаашид энэ асуудлаар яриа хэлэлцээ хийх боломжгүй гэж мэдэгдсэн ч хатагтай Мэй “энэ яг тийм биш, боломж бий” гэдгийг хэлж байна.
“Европын холбооны түншүүд, ялангуяа европын зөвлөлийн дарга Дональд Туск, еврокомиссийн тэргүүн Жан-Клод Юнкер нартай хийсэн харилцан яриа цаашид энэ асуудлаар ярилцах боломжтой, хууль эрх зүйн баталгаа ч гаргах боломжтой гэдгийг харуулсан” гэдгийг хатагтай Мэй онцолж байна. Их британи улс 2019 оны 3-р сарын 29-ний өдөр европын холбооноос гарна, үүний дараа төлөвлөсөн ёсоор 2020 оны сүүл хүртэл үргэлжлэх шилжилтийн үед эхэлнэ.
| Тереза Мэй парламент “Brexit”-ээр санал хураах товыг зарлалаа | ||
| Үзсэн: 621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.