Шууд Chart

Си Жиньпин шинэчлэлийн бодлогыг Хятад улсын сэргэн босголтын эрин үе гэлээ

2018-12-19 12:29:32

Шинэчлэлийн бодлого Хятад улсын сэргэн босголтын замд шинэ эрин үеийг нээсэн гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин өнөө өглөө Бээжин хотын Ардын хурлын ордонд болсон шинэчлэл, ил тодын бодлогын 40 жилийн ойд зориулсан баярын хурал дээр мэдэгдлээ.

Си Жиньпин: “Шинэчлэл болон нээлттэй хаалганы бодлогыг дагаж мөрдөх, хятад онцлогтой социализмд тэмүүлэх нь хятадын үндэсний сэргэн босголтыг хэрэгжүүлэх үйл явцад шинэ эринийг нээсэн, шинэчлэлийн бодлого хятадын ард түмэн, хятадын төр улсын түүхэнд аугаа их хувьсгал болсон, энэ хувьсгал хятад онцлогтой социализм бүтээн байгуулах үйл хэрэгт асар хүчтэй түлхэц болсон”гэв.

Мөн тэрбээр 1921 онд Коммунист нам, 1949 онд БНХАУ үүсэн байгуулагдсаныг энэ дардан бус замд хийсэн чухал алхам гэлээ. Хятадын түүхэнд өгүүлснээр, нээлттэй хаалганы бодлогыг 1978 оны 12-р сарын 18-22-нд хуралдсан хятадын Коммунист намын төв хорооны 3-р бүгд хурлын дараагаас хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Энэ бодлогыг “өөрчлөлт шинэчлэлийн архитектор” гэгддэг Дэн Сяопин өөрийгөө дагагчид болох “шинэчлэгчдийн” хамт санаачилсан. Энэ бол эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөр бөгөөд хятад онцлогтой социализм байгуулах, дэлхий дахинд нээлттэй социалист чиг баримжаатай зах зээлийн нийгэм байгуулах маш том зорилт байлаа.

Мао Зэдуны засаглалын үед улс оронд хэрэгжүүлсэн их үсрэлтийн бодлогын улмаас хятадын эдийн засаг гамшгийн ирмэгт тулж ирсэн, иймээс өөрчлөн шинэчлэгчид өмнөө эдийн засгийг шинэчлэхэд хангалттай хүрэлцэхүйц нэмүү өртөг бий болгох зорилт тавьсан.

Мэдээж хэрэг нээлттэй хаалганы бодлого дардан шулуун замаар хэрэгжээгүй, янз бүрийн алдаа дутагдал байсан, Дэн Сяопин энэ бүгдийг алдартай “муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, гол нь хулгана барьж байвал болоо” гэсэн хэллэгээр тайлбарлаж байлаа.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Си Жиньпин шинэчлэлийн бодлогыг Хятад улсын сэргэн босголтын эрин үе гэлээ  
Үзсэн: 1256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй