Шууд Chart

НҮБ-ын Ерөнхий ассамблей БНАСАУ-д хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байгааг зэмлэн буруушаалаа

2018-12-19 12:36:53

НҮБ-ын Ерөнхий ассамблей БНАСАУ-д хүний эрх байнга, бүдүүлгээр зөрчигдөж байгааг буруушаасан тогтоол баталлаа. Тогтоолд Ерөнхий ассамблей БНАСАУ-д хүний эрхийг удаан хугацаанд байнга бүдүүлгээр зөрчих явдал үргэлжилж байгааг, хүний эрхийн зөрчил түгэн дэлгэрч байгааг зэмлэн буруушаасан байна.

Үүнээс гадна Ерөнхий ассамблей эндээс ирж байгаа хүний эрхийн зөрчил, үүн дотор хорих лагеруудад улс төрийн хоригдлуудыг эрүүдэн шүүж байгаа, тэдэнтэй хариг хэрцгий хандаж байгаа тухай мэдээлэлд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Ерөнхий ассамблей БНАСАУ-ын засгийн газар улс оронд хүний эрхийн байдал ямар байгаа талаар НҮБ-д мэдээлэл ирүүлэхгүй байгааг буруушаажээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энэ сард Умард Солонгост хүний эрхийг зөрчиж байгаа асуудлаар 5 дахь удаагаа хуралдаан хийхээр төлөвлөж байна. Хятад улс эсэргүүцдэг ч гэлээ 2014 оноос хойш АНУ Аюулгүйн зөвлөлд ийм хуралдаан хийхэд шаардлагатай 9 санал авч чадаж иржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ-ын Ерөнхий ассамблей БНАСАУ-д хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байгааг зэмлэн буруушаалаа  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй