Эрдэнэ хүнс само” ХХК-ний мах боловсруулах үйлдвэр нь орчин үеийн тоног төхөөрөмж бүхий томоохон үйлдвэр юм. 2015 оноос тогтвортой үйл ажиллагаа явуулж, адууны махыг боловсруулан, бэлэн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг болжээ.
Харин энэ жилээс үхэр, хонины махыг стандартын шаардлага хангасан орчинд боловсруулж байна. “Эрдэнэ хүнс само” ХХК нь хоёр сар тутамд 70-80 мянган хонь, 3 мянган үхрийн махыг боловсруулан өдөртөө 6-7 тонн, жилдээ 500-аад тонн махыг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг юм. Мөн малын гол мах, дайвар бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр худалдан борлуулдаг, ясыг нь “Яс боловсруулах үйлдвэр”-т боловсруулдаг талаараа тус үлйдвэрийнхэн мэдээлэл өглөө. Мал, махаа гэрээ хийсэн байнгын мах нийлүүлэгчдээсээ болон зүүн гурван аймгаас авдаг.
Тус компани нь Эрдэнэ сумын 78 иргэнийг тогтвортой ажлын байраар хангаж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сумын хогийн цэгийн үйл ажиллагаа, засвар үйлчилгээнд хяналт тавьж 1 иргэнийг хогийн цэгийн манаачийн ажлын байраар хангаж цалинжуулан ажиллаж байна.

Сурвалжлагч: Т.Саранчимэг
| Эрдэнэ сумын махны үйлдвэр жилдээ 500-аад тонн махыг эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг | ||
| Үзсэн: 2639 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.