Канадын Засгийн газар БНХАУ-ын эрх баригчдаас сүүлийн хоёр долоо хоногт 3 дахь иргэнийг нь баривчилж хорьсон асуудлаар тайлбар, тодорхой мэдээлэл авна гэж найдан хүлээж буй юм байна. Энэ тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо Оттавад хийлгэсэн хэвлэлийн бага хуралынхаа үеэр мэдэгдсэн юм.
БНХАУ-д саатуулагдаад байгаа Канадын 3 дахь иргэний гэр бүлийнхэнд консулын зохих түвшний тусламж дэмжлэг үзүүлж байгаагийн дээр консулын газраас түүнтэй уулзах бүх боломжийг эрэлхийлж байгааг тэрбээр мэдэгдлээ. Мөн жил бүр Канадын олон мянган иргэн БНХАУ-д очиж, тэнд ажиллаж амьдардаг.
Заримдаа тэдэнд асуудал гарахад консулын албаныхан тодорхой нөхцөл байдалтай холбоотойгоор тусламж дэмжлэг үзүүлдгийг тэмдэгдэн хэлсэн юм. Канадын Гадаад хэргийн яам БНХАУ-д тус улсын 3 дахь иргэнийг саатуулан хориод байгааг баталсан. Гэхдээ өмнөх хоёр иргэнийг саатуулсан хэрэгтэй энэ удаагийнх ямар нэгэн байдлаар холбоогүй гэдгийг эх сурвалжууд баталж байна.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын эрх баригчдын шийдвэрээр Канадын дипломатч олон улсын төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг баривчлан хорьсон юм. Үүний дараа Хятадын зүүн хойд нутгийн Даньдун хотод мөн л олон улсын төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, тэргүүн Майкл Спейворыг баривчилсан тухай мэдээлсэн юм.
Энэ бүх баривчилгаа Канадын Ванкувер хотноо Хятадын холбоо харилцааны томоохон компани болох Хуавэйн санхүү эрхэлсэн захирал Мэн Ваньчжоуг АНУ-ын талын хүсэлтээр саатуулсан хорьсны дараа болсон юм.
| БНХАУ-д Канадын 3 иргэнийг саатуулжээ | ||
| Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.