Шууд Chart

АНУ 1803 оны энэ өдөр хамгийн том газрын наймаа хийжээ

2018-12-20 14:25:08

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 20. 1803 оны энэ өдөр АНУ түүхэндээ хамгийн том газар нутгийн наймаа хийжээ.

1803 оны энэ өдөр АНУ, Францын эзэн хаан Наполеон Бонапарттай удаан хугацааны туршид хэлэлцсэний дүнд, хадат уулс болон Миссисипи мөрний дундах асар том газар нутаг болох Луизианаг худалдан авах тохиролцоонд хүрчээ. Энэ нь АНУ түүхэндээ хийсэн, хамгийн том газар нутгийн наймаанд тооцогддог юм. Ингэхдээ Луизианагийн газар нутгийг нийтдээ 15 сая ам.доллараар худалдаж авсан аж.

Энэ наймааг хийснээр АНУ-ын нутаг дэвсгэр бараг хоёр дахин томорсон. Шинэ нутаг дэвсгэрт АНУ-ын өнөө­гийн олон муж тухайлбал, Луи­зиана, Миссури, Небраск, Арканзас, Хойд ба Өмнөд Дакот, Канзас, Миннесота, Монтана, Вайоминг, Колорадо, Оклахома  багтсан. Эл наймааны дараа өмнө нь тогтсон амьд­ралын хэм маяг Луизианад өөрч­лөгдөж франц, испани хэл ба орон нутгийн зөөлөн ардчилсан бүтэц шахагдаж эхэлсэн аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 1803 оны энэ өдөр хамгийн том газрын наймаа хийжээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй