Шууд Chart

БНХАУ 1997 оны энэ өдөр Макао арлыг өөрийн бүс болгосон

2018-12-20 15:30:00

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 20. 1999 оны энэ өдөр Макао арал БНХАУ-ын тусгай захиргааны бүс болсон.  Макао нь Португалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны бөгөөд сүүлчийн колони юм. Португалын худалдаачид анх 16 дугаар зуунд Макаод ирж суурьшин 1999 оны энэ өдөр Хятадад шилжүүлэн өгөх хүртлээ захирчээ.

Хятад-Португалийн хамтарсан тунхаглал, Макаогийн үндсэн хуулийн дагуу, шилжүүлсэн өдрөөс хойш 50 жил буюу 2049 он хүртэл Макаогийн өндөр зэрэгтэй, автономит эрх нь хадгалагдах юм. БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, Ардын төв Засгийн газар Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийн хуулийн тогтолцоо, цагдаа мөнгөний болон гаалийн бодлого, хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчдөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ 1997 оны энэ өдөр Макао арлыг өөрийн бүс болгосон  
Үзсэн: 959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй