Шууд Chart

Еврокомисс Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарах хувилбараар бэлтгэл ажлуудыг хангаж эхэлжээ

2018-12-20 14:58:56

Их Британи улс Европын Холбооноос гарах албан ёсны хугацаа болоход 100-аад хоног үлдэж байна. Гэвч Брекситийн гэрээний төслийг Их Британийн парламент өнөөг хүртэл батлаагүйтэй холбоотойгоор тус улс Европын Холбооны эгнээнээс гэрээгүйгээр гарч мэдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Тиймээс Еврокомисс ийм нөхцөлд авах арга хэмжээнүүд бүхий тусгай төлөвлөгөөг боловсруулж бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна. Энэ тухай Еврокомиссын Евро, санхүүгийн тогтвортой байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгчийн орлогч Валдис Домбровскис мэдэгдсэн байна. Тэрбээр Брекситийн гэрээний төсөл өнөөдөр ширээн дээр бэлэн байгаа ч энэ гэрээг соёрхон батлах эсэх нь эргэлзээтэй байна. Тиймээс Брекситийн үйл явц гэрээгүйгээр цаашид явж мэдэхээр байгаа учир онцгой энэ төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд хүрснийг мэдэгдсэн юм.

Европын Холбооны зүгээс Брекситийн асуудлаарх яриа хэлэлцээнд оролцогч Мишель Барнье Еврокомисст үүссэн нөхцөл байдлын тухай мэдээлсэн байна. Еврокомиссын зүгээс өчигдөр танилцуулсан материалд Их Британид гэрээний төслийг батлах эсэх асуудлаар тодорхойгүй байдал үүссэн учир ямар ч үр дүн гарсан бэлэн байх боломжийг хангаж ажлаа идэвхжүүлэхийг уриалсан байна.

Тиймээс Еврокомисс өчигдрөөс эхлэн Их Британи Европын Холбоог гэрээгүйгээр орхин гарахтай холбоотой үйл ажиллагааны онцгой төлөвлөгөөндөө шилжжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Еврокомисс Их Британи ЕХ-ноос гэрээгүйгээр гарах хувилбараар бэлтгэл ажлуудыг хангаж эхэлжээ   
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй