Шууд Chart

Францад "хөх хантаазтанууд" эсэргүүцлийн жагсаал хийжээ

2018-12-20 15:13:16

Франц улад бензин шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэгчдийн жагсаал болж, үүнээс үүдэн үймээн гарч эрх баригчид тодорхой буултуудыг хийж байсан.

Тэгвэл тэдний араас "хөх хантаазтанууд" эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн байна. Тодруулбал, Хууль сахиулагчдын үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсөө нэмэх, ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлага тавин жагсацгаасан байна.

Үйлдвэрчний эвлэлийнхэн онцгой дуудлагаас бусад тохиолдолд ажилдаа гарахгүй байхыг цагдаа нараас уриалж байлаа. Цагдаагийнхний жагсаал Парис, Марсель, Бордо хотод болсон байна. Мөн нийслэл хотын нисэх онгоцны буудлуудад эсэргүүцлийн энэ ажиллагаатай холбоотойгоор онцгой дэглэм тогтоожээ.

Олон нийтийн сүлжээнд өнөө орой Парис хотод цагдаагийнхний жагсаалыг дахин зохион байгуулах уриалга таржээ. Үйлдвэрчний эвлэлийнхэн "шар хантаазтанууд"-ын эсэргүүцлийн жагсаалын үеэр нийгмийн хэв журмыг сахиулсан цагдаа нарт урамшуулал болгон 300 евро олгож байгааг хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэд нэг удаагийн урамшуулал бус цагдаа, хууль сахиулагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн шаардаж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Францад "хөх хантаазтанууд" эсэргүүцлийн жагсаал хийжээ   
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй