Шууд Chart

Герман улс ОХУ-аас дэлхийн II дайны үед авч гарсан соёлын үнэт зүйлсийг эргүүлэн өгөхийг шаардлаа

2018-12-20 20:10:00

Герман улс ОХУ-аас дэлхийн II дайны үеэр тус улсаас авч гарсан соёлын үнэт зүйлийг эргүүлэн өгөхийг шаардсан байна. Москвад суугаа Холбооны Герман улсын Элчин сайдын яам ийм мэдэгдэл хийжээ. Германы Элчин сайдын яамны тэмдэглэснээр соёлын үнэт зүйлийг дайны хохирлын төлөөс болгон ашиглах эрх байдаггүй гэнэ.

Герман улсын эргүүлэн авна гэж горьдож, найдаж байгаа эд зүйлсэд Генрих Шлиманы олдворууд, Эберсвальдын нууц эрдэнэс, мөн манай эриний өмнөх 9-р зуунд хамаарах олон тооны гайхалтай алтан эдлэлүүд, гоёлын эд зүйлс, зүүлт зэрэг багтаж байна.

Үүний зэрэгцээ Элчин сайдын яам 2017 онд Германаас Оросын соёлын өв болох эд зүйлсийг эргүүлэн өгсөн дөрвөн тохиолдол бүртгэгдсэнийг сануулжээ.  Нэг зүйлийг онцлоход, Германы тал эдгээр эд зүйлийг “дайны олз” гэж нэрлэж байгаа бол Оросууд “гадагш авч гарсан эд зүйл” гэж нэрлэж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын соёлын солилцооны асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Михаил Швыдкойн мэдэгдсэнээр "Орон хооронд улс төрийн эрүүл харилцан яриа тогтоогүй байгаа цагт соёлын эд зүйл солилцох зүйл огт байхгүй" юм байна. Михаил Швыдкойн хэлж байгаагаар одоо ОХУ-д 1998 онд баталсан “Дэлхийн II дайны дүнд хөдөлгөөнд орсон соёлын үнэт зүйлийн тухай” хууль үйлчилдэг. Энэ хуулийн дагуу дайны үеэр гаднаас ирсэн ихэнх соёлын эд зүйлийг ОХУ-ын Соёлын өвд бүртгэсэн. Иймээс эдгээрийг одоо ОХУ-аас гадагш гаргах, бусад орнуудад шилжүүлэн өгөхийг нь хориглосон юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Герман улс ОХУ-аас дэлхийн II дайны үед авч гарсан соёлын үнэт зүйлсийг эргүүлэн өгөхийг шаардлаа  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй