Шууд Chart

2018 онд Умард Солонгосын 1042 иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарчээ

2018-12-20 20:30:00

2018 онд БНАСАУ-ын мянга гаруй иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарсан тухай Өмнөд Солонгосын Нэгдлийн асуудал эрхэлсэн яам мэдээлж байна. 2018 оны 1-11 дүгээр сард Умардын 1042 иргэн Өмнөд Солонгост зугтан ирсэн байна. Энэ тоо баримт өмнөх 2017 оны үзүүлэлттэй, тодруулбал 1045 хүн Өмнөд хөрш рүүгээ зугтсан гэх тоотой бараг давхцаж байгаа юм.

Умард Солонгост Ким Жон Ун засгийн эрхэнд гарснаас хойш жил бүр Өмнөд Солонгост 1000-1500 хүн зугтан ирж байна” гэдгийг Өмнөд Солонгосын яам тэмдэглэж байна.

2009 онд Умардын дүрвэгчийн тоо гурван мянгад хүрч нэг ёсны дээд амжилт тогтоосон бол 2014 оноос хойш жилдээ 1500-аас нэг их хэтрэхээ больжээ.

Умардын дүрвэгчид хилийн харуул хамгаалалт сул хэмээн тооцогддог БНАСАУ-ын БНХАУ-тай залгаа хилийг давж, дараа нь гуравдагч орноор дамжин Өмнөд Солонгост сайн сайхан амьдралыг зорин ирж байна. БНХАУ Умардын иргэдэд орогнол олгодоггүйн дээр дүрвэгч хэмээн үздэггүй, баригдсан тохиолдолд шууд эх оронд буцаадаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2018 онд Умард Солонгосын 1042 иргэн Өмнөд Солонгос руу зугтан гарчээ  
Үзсэн: 982 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй