Шууд Chart

Харвардын эрдэмтэд хана, таазан дээр явдаг робот жоом бүтээжээ

2018-12-21 13:33:32

Харвардын их сургуулийн эрдэмтэд олон төрөл зүйлийн амьтдын хэлбэр загвартай роботын төхөөрөмж, бүтээн туршсаар байна. Өмнө нь робот жоом бүтээн танилцуулж байсан бол энэ удаад тус робот жоомоо хана болон таазан дээр явах чадвартай болгон сайжруулсан байна. “HAMR” нэртэй тус бичил робот дөрвөн хөлөөрөө хана, таазнаас зуурч явдаг юм байна.

Роберт Вүүдийн удирдлаган дор хэсэг бүлэг инженерүүд “HAMR” нэртэй робот жоомыг цахилгаан холбоо бүхий системээр тоноглож хана, таазны гадаргуу дээр явах чадвартай болгон хөгжүүлсэн байна. Робот жоомны дөрвөн сарвуу тус бүрийг нь шатлалтай цахилгаан бүхий наалдамхай хавтангаар хийж өгсөн. Ханатай зуурч барьцалдах зориулалтын сарвуун дахь наалдамхай давхаргууд нь зэс, полимер хоёр төрлийн тусгаарлагч материалаас бүрдсэн. Робот жоом өөртөө бичил батарейтай.

Энэ батарейнаасаа хүчдэлийг сарвуунд дамжуулах үед дөрвөн хөл нь дамжуулагч материал дээр наалдаж, өөрөө явагч бичил төхөөрөмжийг ямар ч гадаргуу дээр явж байхад унах боломжгүй нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Эрдэмтэд, зохион бүтээгчид энэ бичил роботоо судалгааны зориулалтаар бүтээсэн гэжээ. Цаашид улам хөгжүүлэн сайжруулан бүтээхээр зорьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Харвардын эрдэмтэд хана, таазан дээр явдаг робот жоом бүтээжээ  
Үзсэн: 1085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй