Ухаалаг гар утасны зах зээлд шинэ загварын гар утаснууд ар араасаа төрөн гарсаар байна. Энэ удаад Хятадын төдийгүй дэлхийн шилдэг үйлдвэрлэгч “Лэново” компани сүүлийн үеийн шинэ загварын ухаалаг гар утсаа бүтээн танилцуулаад байна. Энэ бол “Лэново Зэт-5 Про Жи-Ти” нэртэй хүчирхэг үзүүлэлттэй гар утас юм.
Сүүлийн үеийн бүхий л ухаалаг гар утас маш нимгэн хүрээтэй болж байгаа. Энэ гар утас ч гэсэн энэ жишгийн дагуу хүрээгүй болж дэлгэц нь улам том болж өгсөн. Бээжин хотноо олон нийтэд албан ёсоор танилцуулсан. Qualcomm Snapdragon 855 бүхий чиптэй процессортой. Рам буюу шуурхай санах ойн багтаамж нь бүхэл бүтэн 12 гб хүртэлх хэмжээтэй тул гайхалтай болсон гэж бодож болно. Яагаад гэвэл зах зээл дэх хамгийн анхны өндөр хэмжээтэй шуурхай санах ойн багтаамжтай болсон учраас. Харин санах ойн багтаамж нь 512 гб хэмжээтэй болсон байна. Өмнөх хувилбарын Z5 Pro загвараас ялгарах онцлог бол энэ гар утас бүхэлдээ тод улаан өнгийн металл гадаргуутай болсон.
Мөн арын хэсэг нь карбон фейбер бүхий материалаар хийгджээ. 2340-ыг харьцах нь 1080 пиксел 6,39 инчийн Amoled дэлгэцтэй. Арын хэсэгтээ 16+24 мп нягтаршилтай хос камертай болсон бол сэлфи зориулалтын нүүрэн талын камер нь 16+8 мп болсон. Мэргэжлийн фото зургийн аппарат эсвэл, дүрс бичлэгийн камертай өрсөлдөхүйц болсон гэхэд буруутхааргүй. 3350 ампер цаг багтаамжтай батарейтай. Дэлгэц нь хагас доош бууж , дээш сөхөгддөг. Энэ гар утасны хамтаар зах зээлд арай илүү хямд үнийн хувилбартай Z5s загварын гар утсыг танилцуулсан. Хэлбэр, хэмжээ хүчин чадлын үзүүлэлтээрээ бага зэрэг доогуур болсон нь мэдээж.
Гэхдээ чамлахааргүй үзүүлэлтүүдийг өөртөө багтаасан. Хятадын зах зээлд аль хэдийнээ захиалгаа аваад эхэлчихсэн. Худалдаанд ойролцоогоор 200 ам.долларын үнэтэйгээр борлуулагдаж байгаа юм байна.
| Lenovo компани шинэ загварын ухаалаг гар утсаа танилцууллаа | ||
| Үзсэн: 1397 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.