Шууд Chart

Канадын хоёр иргэнийг нэн даруй суллахыг уриаллаа

2018-12-23 14:19:43

Канад улс БНХАУ-д саатуулагдсан Канадын хоёр иргэнийг нэн даруй суллахыг уриаллаа. Канадын Гадаад хэргийн сайд Христи Фриланд тэднийг хууль бусаар саатуулсан гэж үзэж байгааг мэдэгдлээ.

Христи Фриланд “Бид Хятадын эрх баригчид энэ сарын эхээр Канадын хоёр иргэнийг хууль бусаар саатуулсанд сэтгэл үнэхээр түгшиж байна. Бид тэднийг нэн даруй суллахыг уриалж байна” гэжээ. Түүнчлэн “Канад улс хуулийг дээдэлдэг. Иймээс Хятадын “Хуавэй” компанийн Санхүүгийн захирал Мэн Ваньчоуд холбогдох хэргийг шударгаар, ил тод, хэний ч шахалтад авталгүй мөрдөж, шалгаж байгаа” гэдгийг онцолж, “Канад улс буулт хийхгүй. Хуулийн заалтыг улс төржүүлэхгүй” гэлээ.

Энэ сарын 1-ний өдөр Ванкувер хотод Хятадын "Хуавэй" компанийн Санхүүгийн захирал Мэн Ваньчоуг саатуулснаар Оттава, Бээжин хооронд дипломат зөрчилдөөн бий болсон. Хэдийгээр шүүх энэ сарын 11-нд Мэн Ваньчоуг барьцаагаар сулалсан ч гэлээ Хятадын эрх баригчид Бээжин хотод Канадын дипломатч асан, "Олон улсын хямралын бүлэг" нэртэй төрийн бус байгууллагын ажилтан Майкл Ковригийг баривчилсан.

Дараа нь Даньдун хотод Канадын бас нэг иргэн Майкл Спэйворыг барьснаа дуулгасан. Спэйвор олон улсын төрийн бус байгууллагыг тэргүүлдэг бөгөөд энэ байгууллага БНАСАУ-д жуулчин явуулж, шайбтай хоккейн тэмцээн зохион байгуулдаг байгууллага юм байна. Канадын хоёр иргэнийг БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлж болох алхам хийсэн хэрэгт буруутгасан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Канадын хоёр иргэнийг нэн даруй суллахыг уриаллаа  
Үзсэн: 905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй