Шууд Chart

2018 онд дэлхийн “толгой” баячууд 511 тэрбум долларын алдагдал хүлээжээ

2018-12-23 14:36:30

Дэлхийн хамгийн баян бизнесменүүдийн өмч хөрөнгө 2018 онд 511 тэрбум доллараар хорогдсон тухай “Блуумберг” агентлаг мэдээлж байна. Агентлагийн “Саятнуудын индекс” жагсаалтад орсон 500 том бизнес эрхлэгчийн хөрөнгө 4.7 их наяд доллар хүртэл буурчээ. Энэ жагсаалтыг 2018 онд 53 тэрбум долларын алдагдал хүлээсэн “Амазон” компанийн тэргүүн Жефф Безос тэргүүлж байна.

Ашиг орлогын оргил үед энэ хүний хөрөнгө 115 тэрбум байсан. Жагсаалтад багтсан Америкийн тэрбумтнууд 2018 онд өмч хөрөнгийнхөө 5.9 хувийг алдаж, одоо тэдний хөрөнгө 1.9 их наяд доллар болжээ.

"фэйсбүүк" компанийн тэргүүн Марк Цукербергийн хувьд 2018 он бас азгүй жил байлаа. Энэ онд тэрбээр 23 тэрбум долларын алдагдал хүлээж, одоо түүний хөрөнгө 49.7 тэрбум доллараар үнэлэгдэж байна.

Азийн том бизнесменүүд 144 тэрбум долларын алдагдал хүлээсэн байна. Европын тэрбумтнууд ч гэсэн хохирол хүлээж, "Континентал" брендийн автомашины дугуй үйлдвэрлэгч Шеффлерын гэр бүл л гэхэд 2018 он гарснаас хойш 17 тэрбум доллар алджээ.

Оросын тэрбумтнуудын алдагдал “үл мэдэг” гэж шинжээчид үзэж байна. Оросын 25 "толгой" баяны хөрөнгө 225 тэрбум доллар хүртэл багассан байна. Энэ дотроос хамгийн их алдагдал хүлээсэн нь хөнгөн цагааны "Русал" компанийн Ерөнхийлөгч Олег Дерипаска 5.7 тэрбум доллар алджээ.

Харин байгалийн хийн "Новатек" компанийн Леонид Михельсон, Геннадий Тимченко, "Лукойл"-ын эзэн Вагит Алекперовын хөрөнгө эсэргээр есөн тэрбум долараар өссөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2018 онд дэлхийн “толгой” баячууд 511 тэрбум долларын алдагдал хүлээжээ   
Үзсэн: 1244 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй