БНХАУ-ын Хөдөө Аж Ахуй, Хөдөө Орон Нутгийн Яам, Хятадын олон улсын худалдааг дэмжих холбоо, Хятадын үндэсний нийлүүлэлт ба маркетингийн хоршоо, Хайнань мужийн ардын засгийн газраас хамтран 2018 оны БНХАУ (Хайнань) –ын Олон Улсын Халуун Бүс Нутгийн Хөдөө Аж Ахуйн Бүтээгдэхүүний Өвлийн Үзэсгэлэн (товчоор “Өвлийн экспо”)-г 12 сарын 12-16 өдөр Хайнань Мужийн Олон Улсын Үзэсгэлэнгийн Төвд зохион байгууллаа. Үзэсгэлэнд БНХАУ, БНМАУ, Казакстан, ОХУ, Ветнам, Тайланд зэрэг бага Азийн 6 орны төлөөлөгчид, 2700 гаруй бизнес эрхлэгчид оролцож, Хайнань мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бренд тэмцээн, танилцуулах уулзалт, Нээлтийн үйл ажиллагаа болон үзэсгэлэнтэй танилцлаа. Монгол улсаас ХХААХҮЯ -ны дэмжлэгтэйгээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, БОАЖГ-ын дарга Н.Баянмөнх, аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Н.Цэрэндулам нарын тэргүүтэй Архангай аймгийн 20гаруй бизнес эрхлэгчдийг хамруулан улсаа тѳлѳѳлѳн оролцсон юм.
Олон Улсын Халуун Бүс Нутгийн Хөдөө Аж Ахуйн Бүтээгдэхүүний Өвлийн Үзэсгэлэнгийн үеэр 6 орны хүндэт зочдын ѳмнѳ УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Архангай аймгийн брэнд бүтээгдэхүүний танилцуулга, Архангай аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий аялал жуулчлалыг хөгжүүлэх давуу талтай зэргээр илтгэл тавилаа.
Хайнань мужаас Хѳдѳѳ аж ахуйн олон улсын үзэсгэлэнг жил бүрийн 12 сард зохин байгуулдаг ба Монгол улсаас энэхүү үзэсгэлэнд хоёрдох жилдээ оролцож байгаа юм. Үзэсгэлэнгийн хүрээнд улс бүрээс ирсэн хүндэт зочид тѳлѳѳлѳгчид хѳдѳѳ аж ахуйн дээд хэмжээний уулзалт, зөвлөгөөнд оролцож хамтран ажиллахаар болсон байна. Хайнань муж нь 400 гаруй зэрлэг жимсийг хѳдѳѳ аж ахуйн аргаар ургуулдаг. Мѳн хар ямаа, хар гахай, винчен тахиа зэрэг мал аж ахуйг эрхэлдэг онцлогтой.
| Олон улсын ХАА-н бүтээгдэхүүний өвлийн үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлж Архангай аймаг оролцлоо | ||
| Үзсэн: 769 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.