Шууд Chart

Говь-Алтай аймгийн зарим суманд насжилт өндөртэй сургуулийн барилгууд их байна

2018-12-24 11:03:11

Говь- Алтай аймагт нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн 173 объект байдаг. Эдгээр барилгуудын дунд 1940 онд ашиглалтад орж, одоог хүртэл хүүхдүүд суралцаж байгаа барилгууд сумдад цөөнгүй байна. Энэ байдал хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрол эзэмших боломж тун бага байгааг илтгэж байгаа юм.Аймгийн Жаргалан суманд сургуулийн барилгын нэг ангийн тааз нуржээ. Уг сургуулийн барилгын тухайд 1973 онд баригдсан бөгөөд сүүлийн жилүүдэд бүрэн засвар хийгдээгүй.

Тухайн нөхцөл байдалд сургуулийн хүүхдүүд хичээл нь тараагүй байсан бол ямар эрсдэлт байдал үүсч болох байсан нь тодорхой. Сумын сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр одоо ч зарим анги танхимуудын дээвэр нурах эрсдэлтэй байгаа хэмээжээ. Бид албаны хүнээс тодруулга авлаа.

Сумдын сургуулийн барилгуудын насжилтыг тухайлан авч үзвэл 1950-1960 онд баригдсан 6 барилга, 1960-1970 онд баригдсан 3 барилга, 1970-1980 онд баригдсан 50 сургуулийн барилга байдаг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Говь-Алтай аймгийн зарим суманд насжилт өндөртэй сургуулийн барилгууд их байна  
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй