Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн 4 давхар шинэ барилгыг Өмнөговь аймгийн төвд барьж ашиглалтад орууллаа.
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2018 оныг бүтээн байгуулалтын жил, эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан. Өмнөговь аймгийн иргэд заавал хот хүрээ явалгүй аймаг орон нутагтаа эмчлүүлэх, эрүүл мэндийн бүх шатны үйлчилгээг аймагтаа авах боломжийг бүрдүүлэхийг нэн тэргүүнд зорьж байна. Энэ зорилтын хүрээнд аймгийн төв Даланзадгадад Говийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн 4 давхар шинэ барилгыг барьж ашиглалтад орууллаа.
Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг сайжруулснаар тоног төхөөрөмжийн стандарт хангалт 68 хувьд хүрсэн энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 5 хувиар өссөн байна. Мөн хүний нөөцийн хангалт 88 хувьд хүрсэн эерэг үзүүлэлттэй байна. Түүнчлэн эмч ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нэн хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангах ажлууд хийгдсэнээр нийт Өмнөговьчуудын хорт хавдраар шалтгаалсан нас баралт, вирус гепатит өвчлөл буурсан үзүүлэлттэй байна.


| Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаторийн шинэ барилгыг барьж ашиглалтад орууллаа | ||
| Үзсэн: 633 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.