Өнгөрсөн Бямба гарагт Индонез улсад цунами болж үүний улмаас өнөөдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 222-т хүрч 800 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай хэвлэлүүд мэдээлж байна. Мөн 20 гаруй хүн сураггүй алга болж 700 гаруй байшин барилга эвпдэрч сүйдэн нуржээ. Гэхдээ энэ тоо цаашид ч өсөхөөр байгааг Индонезийн онцгой байдлын албанаас мэдээлж байна.
Тус улсын байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газраас мэдээлж байгаагаар цунами үүсэх болсон гол шалтгаан нь Ява болон Суматра арлуудын дунд орших Анак Кракатау гал уул идэвхжиж оргилсонтой холбон тайлбарлаж байна. Индонезийн цаг уурын агентлагаас мэдээлж байгаагаар тус галт уул сүүлийн хэдэн сарын турш идэвхжиж өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 56 удаа их бага хэмжээгээр оргилж дэлбэрэлт явагдсан болохыг тогтоосон байна. Үүний улмаас Галт уулаас 90 км-ийн зайтай орших газарт цунамигийн давлагааны өндөр 15метрт хүрч байсан тухай тус бүсийн оршин суугчид мэдээлж байна.
Мөн цаашид ч цунами үүсч болзошгүйг цаг уурчид, ард иргэддээ анхааруулсаар байна. Тиймээс тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Анак Кракатау галт уул нь анх 1883 онд дэлбэрч эхэлсэн байна. Үүнээс өмнө 200-аад жил, нам тайван байсан учраас энэ галт уулыг нутгийн иргэд унтарсан галт уул хэмээн үздэг байжээ. Үүнээс хойш хэд хэдэн удаагийн томоохон дэлбэрэлт болж байсан байна. Хамгийн сүүлд 1994 онд идэвхжиж байжээ.




![]()
| Индонез улсад байгалийн гамшгийн уршгаар амиа алдсан хүний тоо 222-т хүрээд байна | ||
| Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.